Монголыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлжээ | News.MN

Монголыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлжээ

Монголыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлжээ

Монголыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлжээ

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар зохион байгуулагдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулжээ. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт"-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй бүгд дэмжжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна” хэмээн постолжээ.

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм. Харин олон нийтийн зүгээс МАН өөрөө саарал жагсаалтад оруулсан, саарал жагсаалтаас гарлаа гэж шоудаж байна хэмээн шүүмжилж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bayarllalaa 2020-10-14 124.158.111.52

ЯГ энэ ажил бол цэвэр шудрага бас гё эв нэгдэлтэйгээр чин сэтгэлээсэй хичээд, хүсэн тэмүүлж хийсэн ажил санагдсан. Ийм сайдтай байгаадаа талархаж байна. Бас ийм сайхан эвлэлдэн нэгдэж нэгэн сэтгэлээр зүтгэсэн баг хамт олонд нь маш их баярлалаа. Та нараар бахархаж байна.

Avatar

Зочин 2020-10-14 103.212.116.176

Зарим этгээд өөрсдөө оруулсан гэх мэтээр дайрч байх юм.Хоосон улстөрөө болиочээ. Зөв шударга хандлагатай, зөв санаатай хүн дийлэнх байхаа. АН-ын тавьсан их өрнөөс шалтгаалсан гэдгийг захын хүн мэднээ

Avatar

Зочин 2020-10-14 202.126.88.67

Сул дорой Монголын дорой дөрвөд Хүрэлбаатар сайд

Avatar

Зочин 2020-10-14 202.179.25.122

Өөрсдөө оруулчихаад юундаа баярлаад бга биздухууд вэ. Харин удаасанд уучлал гуйх хэрэгтэй. Ард түмэн оруулаагүй. Эдний оффшорын нуусан мөнгө нь оруулаа биз дэ.

Avatar

Зочин 2020-10-14 202.55.191.130

ur zeel tavij guij yavdagaa bolimoor yum yamar guilgachin bish dee

Avatar

7894566 2020-10-14 202.179.27.252

UUrsduu saaral jagsaaltad oruulj USD 1900 baisniig 2900 bolgoj hayajihaad odoo teriigee ajil hiisen met shoudah hereggui ee HOTGOR SHANAGAA, jorlongui gazar baajihsaniig chin uursduur chin l tseverluulj unerluulj baina.

Avatar

zochin 2020-10-14 202.131.251.130

songuuli bolgonii omnoh odor saaral jasgaaltaas garlaa gej showdah yum, yah gej anhnaasaa or tavij zeel avsan yum, yah gej avsan zeelee huvaaj offshoret bairluulsan yum, ene asuudlaas chin bolj saaral, har jagsaaltand oroo biz dee.

Avatar

Зочин 2020-10-14 43.228.130.186

Өөрсдөө саарал жагсаалтад оруулж улсаа хоролчоод одоо болохоор гарчлаа гэж шоудаад. Сангийн яамны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод л ийм байдалд орсон шүү дээ. Сайхан шоудах гээд ядчих юм аа

Avatar

Зочин 2020-10-14 66.181.185.238

Яагаад хумуус ийи тэнэг хумуусийг сонгдог юм бээ?Улаанбаатарыг хар ,хогондоо дарагдсан,Монгол улсад болж буй сайхан юм юу байгаа юм бээ?Та нар л сааралд оруулаа биз дээ!Хэл усгуй тэнэг хумуус гарсаны ур дагавар.Хурэлсух,Баттулга,яЗанданшатар.Дээрээс н Оюун-Эрдэнэ!!!!Яана даа хайртай Монгол Улс маань!

Avatar

Хүрэлбаатар ОГЦОР 2020-10-14 66.181.182.31

Сангийн сайд туйлын муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Цэвэр улстөрч байдлаар асуудалд ханддаг.
Монгол Улсын Засгийн газрын өр энэ хүний ажиллах хугацаанд 6, 7, 8 дахь тэрбумынхаа босгыг алхаж байна.
Зөвхөн энэ хүнийг ажиллах хугацаанд Монгол Улсын нийт өр 6 тэрбум ам.доллароор нэмэгдэж байна.
Байж болохгүй асуудал шүү дээ

Avatar

Зочин 2020-10-14 66.181.170.73

магтахгах ёстой юу та нар л наад жагсаалтандаа оруулаа биз дээ. тэгээд бас та нар эртэй сайндаа сааралт жагсаалтаас гаргаад байгаа ч юм биш байлгүй дээ. ану европын холбоо ану ын дэмжлэг байх шүү..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж