Москвад агаарын хэм рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Москвад агаарын хэм рекорд тогтоов

Москва хотод агаарын хэмийн ээлжит дээд амжилт бүртгэгдлээ. Наймдугаар сарын 4-нд Москвад +34,3 градус халсан нь 1980 оны мөн сарынхаас 0,3 градусаар илүү байжээ. Цаг уурчдын мэдээлснээр энэ нь наймдугаар сарын хувьд дараалсан гурав дахь дээд үзүүлэлт болжээ.

Энэ халуун зун Москвагийн агаарын халалт 16 удаа дээд үзүүлэлтээ гаргасан юм. Тэдний хоёр нь зургадугаар сард, 10 нь долдугаар сард, дөрөв  нь наймдугаар сард бүртгэгдээд байна.

Наймдугаар сарын 4-ний хэт халууны дараагийн өдөр дөрөв дэх дээд амжилт бас дахин бүртгэгдээд агаарын хэм 38,2 градус болсон байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж