Сурвалжлага: Захууд НӨАТ төлж эхэлсэн ч барааны үнээ нэмжээ | News.MN

Сурвалжлага: Захууд НӨАТ төлж эхэлсэн ч барааны үнээ нэмжээ

Сурвалжлага: Захууд НӨАТ төлж эхэлсэн ч барааны үнээ нэмжээ

Сурвалжлага: Захууд НӨАТ төлж эхэлсэн ч барааны үнээ нэмжээ

Ардчилсан нам засгийн эрхийг барьж байхдаа НӨАТ-ын хуулийг өөрчилж, эцсийн хэрэглэгчид худалдан авсан барааныхаа И-баримтыг бүртгүүлнээр урамшуулал авдаг тогтолцоо руу шилжсэн.  Ингэснээр далд эдийн засгийг хумих боломжтой болсон Энэ жилээс НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болсон. Гэсэн хэдий ч үйлчилгээний зарим газрууд И-баримт өгдөггүй. Тэр тусмаа   хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байдаг томоохон зах, дэлгүүрүүд “Пос машин байхгүй” гэх шалтгаанаар НӨАТ-ын баримт олгохгүй явсаар дөрвөн жил өнгөрчээ.

 “Төр, хувийн байгууллагад ажилладаг хүмүүс орлогын албан татвар төлдөг. Гэтэл хувиараа хөдөлмөрлөж байгаа нь огт төлдөггүй. Тэгсэн мөртлөө төрийн хайр халамжийг бусдаас илүү нэхдэг хэмээн” наймаачдыг шүүмжлэх хүн олон бий. 

Татварын ерөнхий газар цахим төлбөрийн QR Barimt үйлчилгээ нэвтрүүлснээр цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай хамаарахгүйгээр зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгох боломжийг бүрдүүлжээ. Товчхондоо иргэн тухайн худалдагчид байх бэлэн QR кодыг уншуулахад худалдагчийн утсан дээр Notification ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд баталгаажих юм.

Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар хотын 207, хөдөө орон нутгийн 191 захуудын 24 мянган татвар төлөгчдийн 27 мянган лангуун дээр QR код байршуулах ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд дээрх ажил дуусах шатандаа орсон” гэдгийг албаныхан мэдээлсэн. Тиймээс томоохон, зах худалдааны төвүүдэд QR код байршуулсан эсэхийг өчигдөр /2020.10.13/ сурвалжиллаа. “Нарантуул” олон улсын худалдааны төв өчигдөр буюу Мягмар гаригт амардаг учир “Sunday plaza”, “Шөнийн зах” худалдааны төвөөр орсон юм.

Хамгийн эхэнд “Sunday plaza” худалдааны төвөөр орлоо. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсантай холбогдуулан зузаан ноосон цамц, куртка тус худалдааны төвийн лангуун дээр дэлгэгджээ. Өнгөний хувьд цагаан өнгө, биед сул, том нэвсгэрдүү харагдах загвартай куртка давамгайлж байлаа.

НАЙМААЧИД БАРААН ДЭЭРЭЭ НӨАТ-ЫН ҮНЭЭ ШИНГЭЭГЭЭД ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ 

-Худалдагчаа энэ куртка хэд вэ, үнээ буулгах уу?

-Буулгана, гэхдээ үүнээс доош хямдруулахгүй гэх зэргээр худалдагч иргэн хоёрын хоорондох яриа ийнхүү эхэлнэ. Тус худалдааны төвд 20 гаруй жил наймаа эрхэлж буй Ж.Сарантуяа “Үд болж байхад хоёрхон куртка, нэг өмд зарлаа. Энэ жил худалдан авалт үнэхээр муу байна” гэсээр биднийг угтав. Тэрбээр зуны улиралд өмд, цамц зардаг бол өвлийн улиралд куртка, нэхий болон бусад зузаан хувцас зардаг байна.

Сар гаруйн өмнө Татварын Ерөнхий газраас байцаагч нар ирээд Ж.Сарантуяагийн лангууны дугаар, лавлагаа зэргийг бүртгээд явсан байна. Удалгүй QR код бүхий наалт авчирч өгчээ. Лангууны шилэн ширээний буланд наасан жижиг QR кодыг харахад нэг талаасаа будаг нь ховхорч бүдгэрчээ. Үүнээс харахад наагаад удсан нь шууд мэдэгдэх бөгөөд илүү запас QR код наалт байгааг ч Ж.Сарантуяа хэлсэн юм. Харин ихэнх иргэдийн хувьд НӨАТ-ын баримтаа нэхэх нь битгий хэл асуух ч үгүй байгаа аж.

Тэрбээр “Баримт асуусан хүмүүс QR кодон наалтыг утсан дээрээ уншуулахад л болно. Гэхдээ иргэд QR код уншуулахгүй байгаагаас харахад мэдээлэл муутай байгаа юм болов уу л гэж бодож байна. Иргэд ер нь НӨАТ-ын баримт асууж, сураглах нь ховор. Асуулаа гэхэд зарим нэг нь НӨАТ-ын үнээ хасуулаад авъя гэдэг. Үүнээс харахад иргэдийн амьдралд хөл хорио, ажилгүйдэл хүчтэй нөлөөлсөн нь илт байгаа биз. Наймаачид татвар төлж эхэлсэн учраас зарж байгаа бараан дээрээ НӨАТ-ын үнээ шингээгээд зарж эхэлсэн. Жишээлбэл, би энэ хар курткыг 65 мянган төгрөгөөр зарж байлаа гэхэд тухайн хүн НӨАТ-аа бодуулаад авъя гэвэл 3000-4000 төгрөг нэмж зарна гэсэн үг” гэлээ. “Sunday plaza” худалдааны төвийн зарим лангуунуудад QR код тараагдаагүй, хүлээгдэж байгаа бөгөөд Татварын Ерөнхий газарт бүртгүүлсэн ээлж дарааллаараа кодоо авч байгаа юм байна.

QR кодоо авсан лангуунууд шилэн ширээ, бараагаа хийдэг модон авдар, хана гэх мэтчилэн хүний нүдэнд ил, далд харагдахуйц газар наажээ.

"ЮУН НӨАТ-ЫН БАРИМТ МАНАТАЙ"

Ерөнхий дүр зургийг харвал наймаачид татвар төлж эхэлж буйдаа их л бухимдангүй байгаа бололтой. Тус  худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны худалдагч “НӨАТ-ын баримт олгох пос машин болон кассын программыг иргэд, аж ахуйн нэгж худалдаж авдаг. Тэр нь айхтар үнэтэй. Хэрэв программ, пос машин суурилуулсан бол ихэнх наймаачид дампуурах байсан учраас худалдаж авдаггүй байсан. Иргэд наймаачдыг орлого сайтай л гэж боддог. Гэтэл жилээс жилд иргэдийн худалдан авалт муудсан. Халдварын улмаас хил хаагдсан учраас бараагаа өөрсдөө ч татаж чадахгүй, цаанаас хэлсэн үнээр нь үнэтэй авч байна. НӨАТ-ын тухайд иргэд ерөөсөө асуудаггүй. Баримт олгоод эхлэхээр барааны үнэд өөрчлөлт орно.

Бид НӨАТ-ын үнээ шингээж, хэдэн төгрөг нэмж зарахаас өөр аргагүй. Өмнө нь, одоо ч тэр иргэд худалдагч нар НӨАТ-ын арван хувь бодуулах эсэхийг тохиролцоод явж байна.

Баримт асуусан нэгэнд нь QR кодоо уншуулаад, асуухгүй нэгэнд нь бараагүй НӨАТ-ын нэмэгдэлгүй зарж байгаа. 30 мянган төгрөгийн цамцыг доош нь буулгаад 27 мянган төгрөгт зарж байхад юун НӨАТ-ын баримт манатай. НӨАТ-ын үнийг бараг хямдралд нь шингээгээд явуулчихаж байгаа биз дээ” хэмээн  гурван бүсгүй ам уралдан ярьж байсан юм. Өмд зардаг өөр нэг худалдагч “2016 онд НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлэх үед иргэд баримт их асуудаг байсан. Одоо бол асуудаг хүн өдрийн од шиг ховор. Манай лангууны хувьд QR кодоо хүлээж байна. Код тараагдсан бусад лангуунуудаас харахад иргэд НӨАТ-ын үнийн дүнг хасуулаад авч байх шиг байна. Хасуулаад ч болов бараагаа зарахгүй бол худалдан авалт маш муу байна. Өмнө нь орлого сайтай байх үед өдөртөө 20-30 өмд зардаг байсан бол одоо өдөртөө 2-3 өмд зарахаас өөрөөр гавихгүй байна” гэлээ.

ЗАРИМ НАЙМААЧИД QR КОДОН НААЛТАА ӨӨРСДӨӨ Ч АШИГЛАЖ МЭДЭХГҮЙ 

“Шөнийн зах” худалдааны төвөөр ороход ихэнх лангуунуудад QR код бүхий наалт наажээ. Эндэхийн наймаачдын хувьд “Sunday plaza” худалдааны төвийн наймаачдын ярьсан зүйлтэй ижил “НӨАТ нь үнийн өсөлтөд нөлөөлнө” гэх зүйл ярьж байлаа. Харин зарим наймаачид QR кодон наалтаа өөрсдөө ч ашиглаж мэдэхгүй байна. Ийм байдалтай байгаа наймаачид, иргэдэд НӨАТ-ын баримт өгч байгаа нь ч эргэлзээтэй гэсэн бодол төрж байв. Тэд албаныхны нүдийг QR кодыг дуртай, дургүй наасан болоод аргалдаг бололтой.

Ямартай ч Монголд томоохонд тооцогдох хоёр худалдааны төвөөр ороход байдал ийм байна. Хэдийгээр татварын албанаас томоохон зах, худалдааны төвүүдэд QR код бүхий наалт тараасан ч дүр үзүүлсэн ажил болоод үлдэх вий гэсэн болгоомжлол төрсөн. Хотын захын хорооллын жижиг түргэн үйлчилгээний цэг хүртэл НӨАТ-ын баримт өгч байхад өдрийн орлого нь хэдэн зуун мянгаар тоологддог хүнс, барааны лангуунууд өгөхгүй байна гэдэг шударга ёсонд нийцэхгүй гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Тэд орлогоо нуух гэсэндээ юу, үнэхээр маш бага орлоготой байгаа юу, ямартай ч НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд хойрго хандацгааж байна. Борлуулалтаа нуух нь тэдэнд ч, эдийн засагт ч сөрөг үр дагавартай гэдгийг албаны хүмүүс сануулсаар.

Хэрэв таны үйлчлүүлсэн газар НӨАТ-ын баримт олгохгүй байгаа бол харьяа дүүргийн Татварын хэлтэс, эсвэл 1800-1288 дугаарт холбогдоод төлбөрийн баримт олгохгүй байгаа талаарх гомдлоо гаргах боломжтой юм. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу болон төлөвлөгөөт шалгалтын явцад НӨАТ-ын баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-14 49.0.135.130

Улсаас юу ч нэхэхгүй өөрөө өөрсдийгөө болгоод хувиараа хөдөлмөр эрхлээд явж бгаа хүмүүс бол жинхэнэ баатарлаг хүмүүс. Тэдний өмнө сөгдөж мөргө муу төрийн албанд шигсэн хулгайчуудаа. Та нар тэдэн шиг өөрсдөө амьдралаа аваад явж чадахгүй. Та нар ямар нэгэн байгууллагын орон тоонд шигдэж шимэгчилж хулгай хийж л чадна адгийн шаарнуудаа!

Avatar

Зочин 2020-10-14 202.179.21.207

Шударгаар татвараа төлөөд явж байгаа төр хувиин хэвшилиин аж ахуйн нэгж түүүнд ажиллаж буй жириин ажилчид татвараа төлөөд улс орноо авч явж байна Гэтэл захын наймаачид ,дарга нарын кампаниуд ямар ч бүртгэлгүй таылан тооцоо ч өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нууц кампаниуд малчид гээд татвар төлдөггүй хүмүүс зөндөө байж байна Тэд шударгаар татвараа төлж бхйгаа хүмүүсииг шимэгчлэн амьдарч байна НӨАТ ын хууль гараад 5жил болж байхад МАН нам энэ бүхнииг хэрэгжүүлэхгүй явсахр байна

Avatar

Зочин 2020-10-14 202.179.26.236

ДЭЛГҮҮР СУПЕРМАРКЕТУУДЫГ ЭС ТООЦВОЛ ИХЭНХИ ГАЗАР ХОЁР ҮНЭТЭЙ БОЛСОН. НӨАТ АВНА ГЭВЭЛ ҮНЭ НЬ ӨСДӨГ АВАХГҮЙ ГЭВЭЛ 3%ХЯМДРУУЛДАГ ЖИШИГ ГАДУУР ИХ БАЙГАА. 5% ХЯМДРУУЛЖ БАЙСАН. ЭНДЭЭС НӨАТ-ИЙН 2% ХУВЬ БОЛ ХУДАЛДАН АВАГЧИД АШИГГҮЙ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ. НӨАТ-ӨӨ АВАЯ ГЭВЭЛ 10%-ИА ИЛҮҮ ТӨЛӨХ Л СОНГОЛТ ШҮҮ ДЭЭ. ЭНИЙГ ОЙЛГОХГҮЙ ХЯМД АВЧ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ БАС ДАХИАД НӨАТ НЭХЭХЭЭР НӨАТ НЬ НЭМЭГДЭХЭЭС ЯАХАВ ДЭЭ. ЗАХЫН ДЭЛГҮҮР БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ БҮГД НӨАТ ӨӨ ШИНГЭЭГЭЭЛ ӨГЧ БАЙГАА. ЗАХЫН ХҮНС ХАРИН ҮНЭТЭЙ БАЙДАГ

Avatar

ЗОЧИН 2020-10-14 202.179.26.161

БҮХ ГАЗАР НӨАТ ӨГДӨГ БОЛООД ХАРИН ТАТВАРЫГ НЬ 3-5% БОЛГОЧИХВОЛ ХАА ХААНАА АМАР. ТЭГЭХГҮЙ БОЛ НААД ХАЧИН ЮМ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ШИЙДЭГДЭХГҮЙ. АН-ЫН ПҮРЭВДОРЖ ГЭЭД НӨХӨР 5% БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАРИАД ӨМНӨХ УИХ-Д Ч ТЭР ШИНЭ ХУРАЛД Ч ТЭР ГҮЙГЭЭД БАЙСАН НААД ХЭДЭН ЭРГҮҮНҮҮД НЬ ОЙЛГОХГҮЙ ТООХГҮЙ БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2020-10-14 202.9.46.115

наймаа хийж амьдардаг эрин үе төгсөж байна даа. иймэрхүү байвал хүмүүс захаас юм авахаа болино. одоо ч гэсэн ихэнх бараа супермаркетаас илүү үнэтэй байна. зах орохоо бүр больсон. өндөг ногоо аваад баримтаа нэхэх гэж өөрөө хэрэг хийчихсэн аятай гуйж гувших гэж яршиг төвөг. захын наймаачдад хохь чинь гэж хэлье

Avatar

ЗОЧИН 2020-10-14 202.179.26.161

За балай юм ярих юм. Монгол улсад хийгдэж байгаа бараа борлуулалтын ихэнх нь Наран туул дээр явагдаж байгаа.

Avatar

Зочин 2020-10-14 202.55.188.85

Huns bol barag zahaas Nomin Emart ni hyamd yum bilee. Hunsiig bol bi Nomin Emartaas l avdag, harin baraa huvtsas ed nariig bol zahaas avdag

Avatar

Зочин 2020-10-14 119.40.103.6

Захын лангуунууд дэлгүүрүүдээс өндөр үнээр зардаг гэтэл үнийн дүнгээр биш сугалааны дугаар нэрээр НӨТ-ебаримт олгож байгаа нь буруу.

Avatar

Зочин 2020-10-14 202.131.240.147

Э. Бурам гэгч амьдрал мэдэхгүй энэ нөхөр өөрөө нэг Хятад яваад бараа авчраад худалдааны төвд өндөр үнээр лангуу түрээслээд наймаа хийгээд үз дээ. Хичнээн зовж байж талхныхаа мөнгийг олдог талаар юу ч мэдэхгүй болохоороо ингэж дэмий донгосч байх шиг байна даа. Талх, хоол хүнсээ аваад бараг ашиг нь дуусна даа. Хүүхдүүддээ хувцас энэ тэр авах мөнгө ч хүрдэггүй юм шүү дээ. Төрөөс ер нь юу өгдөг гэж ??? Юу ч авдаггүй шүү дээ

Avatar

Зочин 2020-10-14 150.129.140.40

Яасан гэж төрөөс юм авах гээд байдаг ен. Бүгд ажил бизнес хийгээд олсон орлогоосоо татвар төлөөд явж байна. Харин ч олон жил ямар ч татвар төлөхгүй дураараа дургилаа шдээ.

Avatar

Зочин 2020-10-14 202.179.26.236

ТЭГЭЭД МОНГОЛ УЛСЫГ ЯАЖ ХӨГЖҮҮЛЭВ. ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ҮЛДЭЭСЭН АЛТ ЗЭС НҮҮРСИЙГ ГАДНЫХНЫ ОРОЛЦООТОЙ УХАЖ ГАРГААД ҮНЭГҮЙ ШАХАМ ӨГЧ ТӨСӨВТӨӨ ЖООХОН МӨНГӨ ОЛСНЫГОО 200 ГАРАН МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЦАЛИН НЭРЭЭР, 100000 БАРИЛГАЧИН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР ТҮГЖРЭЛИЙН ХОТ БАРЬЖ, ҮЛДСЭН ЖООХНЫГ НЬ 6 ТЭРБУМ ГАРАНГЫН ИМПОРТ ХИЙЖ ҮРЭН ТАРАН ХИЙЖ БАЙГААГАА АЖИЛ ГЭХ Л БАЙХ ДАА.

Avatar

Зочин 2020-10-14 202.131.240.147

“Төр, хувийн байгууллагад ажилладаг хүмүүс орлогын албан татвар төлдөг. Гэтэл хувиараа хөдөлмөрлөж байгаа нь огт төлдөггүй. Тэгсэн мөртлөө төрийн хайр халамжийг бусдаас илүү нэхдэг хэмээн” наймаачдыг шүүмжлэх хүн олон бий. Энэ ямар тэнэг үг вэ тэнэг дүгнэлт вэ? Төрийн хайр халамжийг наймаачид хүртдэггүй шүү дээ Төрөөс цалин энэ тэр хэзээ ч авдаггүй бас элдэв юм нэхдэг ч үгүй. Бор зүрхээрээ амьдралаа залгуулах гээд гадаа хүйтэнд хүртэл олон жил зогсоод л байж байдаг татвар авах хэрэггүй юм даа

Avatar

аа 2020-10-14 202.21.124.22

хүүхдийн мөнгө авдаг л байлгүй сургуульд сургадаг л байлгүй тэр мөнгийг чинь миний төлсөн татвараар өгдөг юм ш дээ

Avatar

Иргэн 2020-10-14 202.131.230.3

Ер нь захаас худалдан авалт хийхээ байсан.

Avatar

Зочин 2020-10-14 64.119.25.212

захаас юм авахаа больчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-14 103.14.36.18

НӨАТ-ын баримт нэхээд байхад өгдөггүй хэвээрээ л байна даа.

Avatar

Зочин 2020-10-14 185.220.101.206

Татварыг эцсийн хэрэглэгч төлдөг бичигдээгүй худалдааны хуультай.

Avatar

Зочин 2020-10-14 139.5.216.217

Иргэдийн худалдан авалт үнэхээр муу байна, төр засаг иргэдээ ажилтай л болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-14 124.158.120.114

Захынхан ихэнх нь бүртгэхэд хэцүүшдээ. Зүгээр тогтмол дүнгээр татвар ноогдуулвал яадын

Avatar

Зочин 2020-10-14 192.82.70.32

Автын зах хууль бус татвар төлдөггүй жижиг жижиг шимэгчид их бна аа?

Avatar

Зочин 2020-10-14 66.181.180.176

НӨАТ БАЙХ НЬ ЗӨВ. НӨАТ БАЙХГҮЙ БАЙХАД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ИХ ХӨГЖСӨН УЛС БАЙСАН. ГЭХДЭЭ ЗАХУУД ӨГӨХГҮЙ БАЙНА. НӨАТ АВЪЯ ГЭХЭЭР ЭНЭ НӨАТГҮЙ ҮНЭ ГЭЭД БАЙНА. ЭНЭ ТАТВАРААР ЗАХЫН НАЙМААЧИД ОВОО МӨНГӨ УНАГАЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2020-10-14 64.119.25.212

захаас юм авахаа больчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-14 119.40.103.6

Төрийн үнийн зохицуулалт хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хөдөлмөр, хөлс гаргаж олсон мөнгөө хий дэмий үнийн хөөрөгдөлт шуналтай нөхдүүдэд мөлжүүлсээр амьдрал дээшлэхгүй байна шүү дээ.. Зах зээл гэдэг чинь хуурамч мөлжлөг хэлбэрийн шуналтай нөхдүүдийг дэмжих ойлголт биш биз дээ. Зах нэртэй лууврийн бүлэглэл дэлгүүрийн үнээс өндөр зардаг хэрнээ НӨТ-ебаримтыг үнийн дүнгээр биш, зөвхөн сугалааны дугаарыг алдаг оног нэхүүлж байж зарим нь өгдөг болоод удаж байна аа.

Avatar

Зочин 2020-10-14 150.129.140.40

Төр үнэ зохицуулах шаардлагагүй. Зах зээлийн зарчмаараа явах ёстой

Avatar

Зочин 2020-10-14 66.181.187.78

Нөат 10% нэмэгдэлтэй аваад 2% буцааж авах уу, НӨат-гүй үнээр авах уу. Тэнэг л биш бол ойлгомжтой биз дээ. Өргөн хэрэглээний барааны 90% гаднаас авдаг манайд НӨАТ ямар ч хэрэггүй. Зүгээр л орлогын татвараа нэм

Avatar

Зочин 2020-10-14 103.14.38.134

НӨАТ-ийн гол зорилго нь уйлдвэрлэгчдийг дэмжих!!! Тэгэхээр манай захын наймаачид хаанахын уйлдвэрийг дэмжиж байна? Монголын татварын албаныхны хелдуу толгой эндээс харагддаг.

Avatar

Зочин 2020-10-14 64.119.25.212

НӨАТ-ын зорилго бол паразитуудыг угжих

Avatar

CHR 2020-10-14 202.131.225.53

Гадуур нөат-тай үнэ, нөат-гүй гэж 2 байгаа ш дээ. Баримт нэхвэл үнээ 10 хувь нэмээд өгчихнө.

Avatar

Байды 2020-10-14 202.126.89.14

Хамгийн гол юм цуглуулсан мөнгөөр идэж уугаад буруу зараад байна аа

Avatar

Зочин 2020-10-14 202.21.107.65

gaalitai mashin gedeg balai umaa bolio.

Avatar

Зочин 2020-10-14 64.119.16.170

enhamglan otgonbayar songuulid yalsan yum shigee TV nebteruulge gargaad yun ongiroo yarshigaa bolio. ronhi said geed oor hun baihad ingeyd abary suudag. 1 songulid yaluulsan yum shigee hudalaa nbteruuleg luibar hiiged.

Avatar

Зочин 2020-10-14 64.119.16.170

belgium baisan mongolchuda bid anhaa tunga eblereegui. bidenig tend abihad bayar daguuly ireed ta nar hotiin yhaara ingey yarbgar zan gargay baidin. en zugeer hun shdee geel baahan agsan bolosn.

Avatar

Зочин 2020-10-14 64.119.16.170

zah hezee NOT bas der nemed tatbar tolj baisin.polsh belgium bol zah tatbar tolodguimaa. naad NOT gedeg luibar zogsoo.

Avatar

Зочин 2020-10-14 202.179.27.52

НӨАТ-ийн буцаан олголтоо 2 хувь биш, 5-аас дээш хувь болгочихооч. Тэгвэл худалдан авагчид чинь шаардаад баримтаа авна шүү дээ. Бод бод мунаг сайд хүрэл сүх ээ

Avatar

Зочин 2020-10-14 203.91.115.247

НӨАТ төлөх ёстой. Малчид, захын худалдаачид татвар төлдөггүй мөртлөө татвар төлөгчдийн мөнгөөр босгосон эмнэлэгт нь үзүүлж, хүүхдээ сургуульд нь сурган, тавьсан замаар зорчдог. Татварыг бүх шатанд шударга төлөөд сурчихвал манайх төсвийн орлого бүрдүүлэхэд ингэж их үйлээ үзэж, гадаадаас тусламж гуйгаад явахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-14 202.179.26.236

ЗӨВ ЗАРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ ТЭР ИХ МӨНГӨӨР ТӨР ЗАСАГ ЯАДАГ ЮМ. ЗӨВХӨН НАЛАЙХ ДҮҮРЭГТ ГЭХЭД Л 2016-2020 ОНЫ ХООРОНД 98,3 ТЭРБУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ ГЭНЭ. ЖИЛД 25 ТЭРБУМ ТӨГРӨГ. ЮУ ХИЙСНИЙГ НЬ БҮҮ МЭД. ДЭНЖ ДЭЭР ГАНЦ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ГЭЭД ГАГЦ ТОМХОН ХАУС ШИГ БАРИЛГА, ХААШ ХААШААГАА ГАНЦ КМ ХҮРЭХГҮЙ ТӨВ ЗАМАА 4 УРСГАЛ БОЛГОСНЫГ БОДВОЛ ӨӨР ШАХААНЫ ХАЙС ХАШАА ШОН БЛОК ӨНГӨТ ХАВТАНГААС ӨӨР ЗҮЙЛ ОЛЖ ХАРАГДАХГҮЙ. БАРАГ 1500-2000 АЙЛЫН БАРИЛГА БАРИАД ҮНЭГҮЙ ОРУЛЧИХ МӨНГӨ ШД

Avatar

Зочин 2020-10-14 122.201.22.61

Яг үнэн зарцуулалт шог байгаа учир эх орондоо татвар төлөхдөө ч харамсах юм даа

Avatar

Зочин 2020-10-14 202.131.240.147

ЭМД-аа өөрсдөө төлөөд л эмнэлэгт үзүүлдэг шүү дээ. Хэнд ч гай болохгүй амьдралаа залгуулаад явж байгаа хүмүүс рүү дайрч доромжлоод байдаг хэн бэ? Улсаас цалин мөнгө гэж юу ч авахгүйгээр өөрсдийнхөө амьдралыг залгуулаад байж байгаа нь тэгээд буруу юм уу? Эцсийн эцэст 100000 төгрөгнөөс 2000 төгрөг эргүүлж авах гэж энэ үү? Чааваас даа. Өөрсдөө вагон автобусаар хол яваад бараа худалдаж аваад зөөгөөд баглаж боолгоод тээврийн хөлс, татвар энэ тэрээ төлөөд авчирч байгаа бөгөөд өчүүхэн ашиг олж байгаа

Avatar

аа 2020-10-14 202.21.124.22

наад вагон автобустайгаа тэнгэрээр нисвэл зүгээр байна аа наад дээгүүр нь явж байгаа замыг татвар төлөгчдийн мөнгөөр барьдаг юм ш дээ хүүхдээ бас өөрөө сургана уу хүүхдийн чинь багшийн цалинг татвар төлөгдчийн мөнгөөр өгдөг юм хувийн эмнэлэгт үзүүлнэ үү бас эмчийн цалинг татвар төлөгчид өгдөг юм аа бас улаанбаатарт агаараар явбал зүгээр байна

Avatar

и 2020-10-14 103.26.195.93

Тийм шүү. НӨАТ төлсөн ч төлөөгүй ч ибаримт заавал өгөх ёстой. НӨАТ-ийн 10 хувь хасаж тооцлоо гэдгийг яг яаж, хэн мэдэж байгаа юм? Санааны зоргоор л үнээ зохиож хэлдэг шүү дээ. Их мөнгө, орлого олдог, ямар ч татвар төлдөггүй тэгсэн мөртлөө татварын мөнгөөр бүрддэг төрийн үйлчилгээг хамгийн их авдаг байж таарахгүй. Шударга биш байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж