Жеб Буш нэрээ татлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.02.21-нд нийтлэгдсэн

 

АНУ-ын Цагаан ордны тэргүүний суудалд өрсөлдөгч Жеб Буш сонгуулийн кампанит ажлаа зогсоож нэрээ татлаа. Тэрбээр өчигдөр /II.20/ Өмнөд Каролина муж улсад кампанит ажлаа зогсоож буйгаа мэдэгдсэн байна.

 

Энэ нь америкчууд Бушийн гэр бүлээс залхсантай холбоотой юм. Жеб Буш сонгуульд ялалт байгуулсан бол АНУ-ын ерөнхийлөгчид болсон гурав дахь Буш болох байсан юм. Өмнө нь түүний аав, ах нар АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

 

Өдгөө 63 настай Жеб Буш өнгөрсөн зургадугаар сард Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм.

 

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-21 137.186.121.166

ЭДНИЙ ГЭР БҮЛИЙНХЭН БҮГД ЭРГҮҮ.

Зочин 2016-02-21 122.201.22.197

Үгүй дээ,Жеб нь гайгүй юм байна лээ.