Ким Жон Уны нулимс юу өгүүлэв? | News.MN

Ким Жон Уны нулимс юу өгүүлэв?

Ким Жон Уны нулимс юу өгүүлэв?

Ким Жон Уны нулимс юу өгүүлэв?

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон цэргийн сүрт жагсаал дээр үг хэлэхдээ индэр дээр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гарч ирээд, өөрийг нь улс эх орондоо тулгарсан хүнд асуудлуудыг шийдэхээр ажиллаж байх зуур агуу их итгэл, тэвчээр, золиос гаргасан ард иргэддээ талархсанаа илэрхийлсэн билээ.

Ким Жон Ун улсаа дангаараа он удаан жил удирдахын төлөө өрсөлдөгчдөө хайр найргүй “цэвэрлэсэн” хэдий ч өөрийгөө эцэг Ким Жон Илээс илүү уламжлал төгс улс төрийн удирдагч хэмээн тодорхойлдог гэж ажиглагчид баталдаг.

Энэ сарын 10-нд болсон цэргийн сүрт жагсаал дээр үг хэлэхдээ Ким Жон Ун нулимс дуслуулан байж сүүлийн үед болсон гамшгуудын үеэр үнэнч зүтгэж, үүргээ гүйцэтгэсэн цэргүүддээ талархал илэрхийлж, амьдралын түвшинг сайжруулж чадаагүйдээ ард иргэдээсээ өршөөл хүссэн юм.

“Ким Жон Уны даруу бөгөөд илэн далангүй байдал, нулимс унагасан, эхэр татсан зэрэг нь үнэхээр ер бусын явдал байлаа. Тэр байтугай алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, сэтгэл хөдлөлөө нийтэд илэрхийлсэн нь Ким Жон Унаас хэний ч хүлээж байгаагүй зүйл боллоо” хэмээн чөлөөт судлаач, БНАСАУ-ыг ажиглагч асан Рейчел Миньюн Ли ярьжээ.

Ард түмнийхээ сэтгэлд нийцэхээр нямбайлан боловсруулсан тус илтгэл, сэтгэл хөдлөл зэрэг нь Ким Жон Уныг чадварлаг, сэтгэл татам, хүн чанартай удирдагч хэмээх имиж бүрдүүлэх үр дүнтэй арга болж чадлаа хэмээн Рейчел дүгнэж байгаа аж.

Намайг уучлаарай

Цэргийн сүрт жагсаал дээр цоо шинэ, асар том баллистик пуужингууд гарч ирэхэд нүүр дүүрэн мишээл тодруулан зогссон Ким Жон Ун үг хэлэхдээ БНАСАУ-ын эдийн засаг сэргэхгүй хэвээр байгааг олон улсын тавьж буй хориг арга хэмжээнүүд, цар тахал, сүүлийн саруудад болсон хар салхи, үерийн гамшгуудтай холбон тайлбарлав.

2011 онд эцгийнхээ залгамж халааг авч, улсын удирдагч болохдоо Ким Жон Ун эдийн засгийн өсөлтийг мөрийн хөтөлбөрийнхөө гол зорилго болгон тодорхойлж байсан билээ. Мөн тэрбээр урьд БНАСАУ-ын түүхэнд байгаагүйгээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй дотно харилцаа тогтоож, халуун дулаан үгтэй захидал солилцдог болсон юм.

Гэвч түүний олон улстай худалдаа наймаа хийх, барилга байгууламж барих болон бусад эдийн засгийн хөгжлийн төлөөх амбиц дүүрэн төлөвлөгөөнүүд нь цөмийн зэвсэг, баллистик пуужингуудын төсөл, түүнээс үүдсэн олон улсын хориг арга хэмжээнүүдэд боогдон зогсонги байдалд ороод удаж байгаа.

Түүн дээр нэмээд энэ жил БНАСАУ цар тахлаас болж бүх хилээ хаасан, хэд хэдэн хар салхи дараалан болсон, улмаар үер болж ургац хураахад хүндрэл учруулсан зэргээс болж эдийн засаг улам хүнд байдалд оржээ.

Энэ талаар ярихдаа Ким Жон Ун “Ард түмэн минь надад тэнгэр мэт өндөр, далай мэт гүн итгэл хүлээлгэн өгсөн. Гэтэл би тэр итгэлийг нь дааж чадсангүй” хэмээн хэлээд эхэр татан цааш “Би үүндээ гүнээ харамсаж байна” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх болон бусад тулгамдсан асуудлыг амжилттай даван туулсан нь ард түмний маш том гавьяа хэмээн тодорхойлов.

Тэрбээр “Ард түмэн маань үргэлж манай намыг дэмжиж, талархаж явдаг. Гэхдээ нам бол та бүхний төлөөлөл, бид бол та нар юм шүү. Тиймээс жинхэнэ талархал хүлээх ёстой хүмүүс бол та нар минь юм” гэж хэлсэн байна.

Ийнхүү ард иргэдэд хэтэрхий их төвлөрсөн, үзэл суртал нэвт шингэсэн илтгэл нь энэ мэт арга хэмжээн дээр эрх баригч ажилчдын намыг магтан дуулах гол тактикуудын нэг юм хэмээн Ли тодорхойлж, “Ким Жон Ун иймэрхүү илтгэл тавих нь анхнаасаа тодорхой байсан” хэмээжээ.

Хувийн хандлага

Өөрөөс нь дэндүү өөр эцэгтэй нь харьцуулбал Ким Жон Ун гадаад орнуудын удирдагчидтай улс төрийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо эхнэрээ авч явдаг, хүүхдүүдээ тэвэрч, тэдэнтэйгээ тоглож байгаа нь харагддаг, олны өмнө гарч ирэхдээ энгийн ажилчдын дунд ордог зэргээрээ ялгаатай юм.

Энэ мэт хуучирсан аргууд нь түүний эдийн засгийн төлөөх хичээл зүтгэл бага байгаад ард түмний хандах хандлагыг өөрчилж дөнгөсөн хэмээн АНУ-д төвтэй Стимсон судалгааны төвийн судлаач, БНАСАУ-ын эдийн засгийн шинжээч Бенжамин Катзефф Силберштейн хэлжээ.

Тэрбээр “Ким гамшгийн дараах сэргээн босголтын ажил болон бусад ижил төстэй арга хэмжээнүүд дээр ихэвчлэн өөрийн биеэр очиж, түүнийгээ хэвлэлээр дамжуулан бүх хүнд харуулдаг. Мөн маш олон тооны сэргээн босголт, барилгажуулалтын талаар бэлгэ тэмдэг бүхий төслүүдийг нэн тэргүүнд тавьснаараа эдийн засаг сайжирч байгаа мэт харагдуулдаг” хэмээн тайлбарласан байна.

Хэдий Ким Жон Ун үнэхээр зах зээлийг дэмжих анхан шатны алхмууд хийсэн ч чухам улсын хөгжлийн тал дээр эцэг, өвөө нараасаа илүү гарч чадаагүй хэмээн Силберштейн үздэг аж.

Харин НҮБ-аас БНАСАУ Ким Жон Уны удирдлага дор үндсэн эрх чөлөөнөөсөө улам холдож, улс төрийн шоронг хэвээр хадгалж, иргэдийг хатуу чанга хянадаг тогтолцоо үргэлжилсээр ирлээ хэмээн мэдэгдсэн аж.

Ким Жон Ун ард иргэдээ нэгдүгээр сард болсон, дараагийн таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэх конгрессоос өмнө өдгөө биелээгүй үлдсэн эдийн засгийн зорилгуудаа биелүүлэх найм хоногийн “Хурдны аян”-д уриалсан байна.

Харин Силберштейн энэ мэт илүү цагийн, сайн дурын нэмэлт хөдөлмөрийг зарим иргэд өдөр тутмын амьдралын хамгийн ядаргаатай, стресстэй хэсэг хэмээн тодорхойлдгийг баталжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
21
ХарамсалтайХарамсалтай
19
ЗөвЗөв
17
ХөөрхөнХөөрхөн
16
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-14 124.49.194.7

яагаад ийм царай муутайн

Avatar

Зочин 2020-10-14 80.214.30.38

Солиотой хүүрнүүд

Avatar

Пүрэвсүрэн 2020-10-14 66.181.161.90

Баяр хүргэе

Avatar

Иргэн 2020-10-14 192.82.69.204

Манайхан бол цусгүй алышдээ бүүр ил цагаандаа гарцан ичихчгүй шаөөндөө

Avatar

Зочин 2020-10-14 66.181.161.105

Барууны улс төрчид үүнээс дутахгүй PR-чид шүү дээ. Хүүхэд гоочлохоо больж үз.
Манай Гүндалай яалаа?

Avatar

Сэрх 2020-10-14 202.179.21.220

Тун удахгүй манай Хүк уйлж, бид дагаж нулимсаа арчиж зогсох болно! Манай хайрт удирдагч Хүк минь!

Avatar

Сэрх 2020-10-14 202.179.21.220

Одоо манай Топор ЕС бол яг л Ким Жон Ун шиг уйлж биднийг уяраах байх л даа!!! Тун удахгүй шүү! Орон нутгийн сонгууль садаа болж, эдийн засаг сэргэгэхгүй байгааг, өөрийгөө генерал биш шалдан хурандаа байгаа нь маш сөрөг үр дагвар, үнэлж барашгүй уй гашуу боллоо хэмээж уйлж гарахад бид дагаж нулимсаа арчиж зогсох болно! Хүк минь, хайрт удирдагч минь!!!

Avatar

Зочин 2020-10-14 192.82.75.66

Ухаалаг агуу удирдагч Ким бол үнэхээр ухаалаг хүн байна. Америкчууд үнэнийг гуйвуулж гүтгэн бичжээ.

Avatar

Нэр 2020-10-14 202.126.89.119

Өмнөдийн биш Хойдын визэнд алалцаач үхэрнүүдээ

Avatar

Baagi 2020-10-14 66.205.4.66

Бандгар бацаан УУ НАА НАА баана уу, уйлна уу Монгол Улсад ямар хамаа бна аа, комунизмыг санагалзагчдад л хэрэгтэй юм байлгүй.

Avatar

ХЭХЭ 2020-10-14 203.217.139.241

Матрын нулимс

Avatar

лрдл 2020-10-14 203.91.115.248

Манай ПОПын хаан харандаагаас нууцаар ирээд туршлага судалчаад явж дээ

Avatar

Зочин 2020-10-14 202.131.225.197

za yur ni mongold baigaa namuud neg iimerhuu dee

Avatar

Зочин 2020-10-14 202.179.15.3

МАНЫ МӨРӨӨДӨЛ ХОЙД СОЛОНГОСЫН АМЬДРАЛ ..ИЙМ Л ДЭГЛЭМИЙГ МАН ТУЙЛЫН ИХ ХҮСЭЖ БАЙГАА ШҮҮ БОЛГООМЖИЛ ЭРХ ЧӨЛӨӨТ МОНГОЛЧУУДАА ..

Avatar

Зочин 2020-10-14 202.21.108.185

zov haha LENIN CHAMTAI HAMT

Avatar

Зочин 2020-10-14 202.131.225.197

haha man, mahn 2 mun mun.

Avatar

Зочин 2020-10-14 202.179.15.3

мундаг удирдагч гэж канад, АНУ, герман, Япон, Орос гэх мэт иргэд аж жаргалтай юугаар ч дутахгүй амьдарч байгаа улсын удирдагч нарыг хэлдэг болохоос энэ улсаа тэр чигээр нь гулаг болгосон дарангуйлагч гахайг хэлдэггүй юм

Avatar

Зочин 2020-10-14 64.119.16.26

оросын иргэд ядуурлын туйл руу явж бгаа шүү дээ, бусад нь бол үнэн

Avatar

С.Эрдэнэ 2020-10-14 124.158.76.91

Үзэл суртлаар энэ ард түмнийг маш чанга барьж байна. Хэзээ нэгэн цагт энэ дэглэм нурах нь ойлгомжтой. Гэхдээ мундаг шүү … Бидэнд энэ улсаас сурч авах зүйл бас их байна.

Avatar

Зочин 2020-10-14 202.126.89.121

Энэ улсын иргэд маш их зовно.Батялалт Эрдэнэжамьан мэтийн эргүү хийрхэгч гөлөгнүүд энэ мэтээр уйлах нь тэнэглэл байдаг.

Avatar

Зочин 2020-10-14 122.201.31.241

Унах дэглэм улам ойртсоор

Avatar

Зочин 2020-10-14 59.153.112.79

МАНгарууд Хүүк

Avatar

Мундаг удирдагч 2020-10-14 66.181.182.31

Ямар ч байсан мундаг

Avatar

Зочин 2020-10-14 202.131.241.34

мундаг удирдагч гэж канад, АНУ, герман, Япон, Орос гэх мэт иргэд аж жаргалтай юугаар ч дутахгүй амьдарч байгаа улсын удирдагч нарыг хэлдэг болохоос энэ улсаа тэр чигээр нь гулаг болгосон дарангуйлагч гахайг хэлдэггүй юм

Avatar

tumur 2020-10-14 64.119.25.190

хүний эрх, эрх чөлөө гэж орилж байгаад улсаа өрөнд оруулж пуужин байтугай бандааш ч хийж чадахгүй бАйна. Зарим үед оршин тотнохын тулд улс оронд золиос хэрэгтэй, тэр нь л хэрэгтэй болж дээ.

Avatar

guest 2020-10-14 27.127.63.100

энэ нэг хүүгийн нулимсыг барж яахнавдээ. сайн хүү байгаам

Avatar

Зочин 2020-10-14 192.82.73.79

Ха ха… тэнэг бүдүүн, бас жүжиглэх авъяастай, аан…

Avatar

иргэн 2020-10-14 192.82.74.209

ТИЙМ БИЙ ЧИ. НЭГ ҮНДЭСТНИЙ НЭГЭЭР ТОГТОХГҮЙ НИЛЭЭД ХЭДЭН ҮЕИЙЖ АМЬДРАЛЫГ СҮЙДЭЛЖ, ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ АЧ ТУСЫГ НЬ ЭДЛҮҮЛЭРГҮЙ,ТҮҮХИЙН ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ,ХОЙШ НЬ ЭРГҮҮЛЖ,ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЧИ БОЛОН ТАНАЙ УДМЫГ БУРХАН ТЭНГЭР ГЭСГЭЭЖ ЧӨТГӨРИЙН ГАРТ ӨГВӨЛ ТААРНА. УЙЛАХ ЁСТОЙ БАГАДАХ БАЙЛГҮЙ.

Avatar

Salbadainuud 2020-10-14 202.9.46.101

Tenegvvdee gadaadyn asuudalchamd tanart ymarch hamaagvi ogotoniin duu ogotorguid hvrehgvi nvhen dotroo bur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж