О.Үйтүмэн мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.21-нд нийтлэгдсэн

О.Үйтүмэн мөнгөн медаль хүртлээ

Тайландын Бангкок хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Энэ өдөр эрэгтэй 61, 70, 86, 125 кг-ын жингийн медальтнууд тодорсон юм.

Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд О.Үйтүмэн финалд, 61 кг Т.Түвшинтулга, 70 кг Б.Батзориг, 125 кг Н.Золбоо нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байсан.

86 кг-ын жинд О.Үйтүмэн Тайвань, Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг хожин аваргын төлөө барилдахаар үлдсэн. Манай бөх Ираны Ехсан Насер Лашгаридад 7-0-оор хожигдон Азийн аваргын мөнгөн медалийг хүртлээ. Ираны бөхийн хувьд олимп, дэлхийн хүрэл, Азийн гурван удаагийн аварга юм.

Мөн энэ өдөр 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-д Б.Батзориг, 125 кг-д Н.Золбоо нар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү эрэгтэй баг энэ удаагийн Азийн аваргад нэг мөнгө, зургаан хүрэл, нийт 7 медаль хүртэж, ХОЁРДУГААР БАЙР эзлэв.

Ираны баг 73 оноогоор тэргүүлж, Монгол/63/, Казахстан/58/, Энэтхэг/41/, Киргис /40/, Япон /35/ улсын баг II-VI байрт орлоо.

ЭРЭГТЭЙ БАГ:

Мөнгөн медаль: О.Үйтүмэн /86 кг/

Хүрэл медаль: С.Батболд /56/, Т.Түвшинтулга /61/, Б.Батмагнай /65/, Б.Батзориг /70/, Д.Хүдэртулга /90/, Н.Золбоо /125/

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж