ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл | News.MN

ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл

ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл

ТЕГ-аас сонгуулийн хар машины талаар тайлбар өгч байна

ТЕГ-аас сонгуулийн хар машины талаар тайлбар өгч байна

Posted by News.mn on Tuesday, October 13, 2020

ТЕГ-аас сонгуулийн хар машины талаар өнөөдөр/2020.10.12/ тайлбар өглөө.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү: Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын 11 ажилтныг халлаа гэсэн мэдээлэл гарсан. Мөн өчигдөр "Хэвтүүл" хөдөлгөөний зохицуулагч н.Цэрэнбат, АН-ын ҮБХ-ын гишүүн О.Чулуунбилэг, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар хэвлэлийн хурал хийж, сонгуулийн санал тоолох машиныг хакердсаныг мэдсэн ТЕГ-ын 11 ажилтан халагдлаа гэсэн мэдээлэл гаргасан. Мөн нэр бүхий улстөрчид энэ замаар хууль бусаар төрийн эрх мэдлийг гартаа авах гэж байна гэсэн. Үүнтэй холбогдуулсан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүллээ.

ТЕГ-ын 11 ажилтнйг ажлаас нь халсан гэдэг бол ор үндэсгүй, худал мэдээлэл. Мөн сонгуулийн санал тоолох машиныг мөнгө авсны үндсэн дээр зарим этгээд хакердаж байна гэсэн мэдээ, аудио бичлэгийг ил болсон. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос энэ мэдээллийг няцааж, сонгуулийн санал тоолох машиныг хакердах боломжгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Энэ төхөөрөмжийг Монгол улсад сонгуулийн үйл ажиллагаанд 2012 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд бүхий л сонгуульд ашиглаж, ямар нэгэн мэдээлэл зөрсөн тохиолдол гарч байгаагүй. Тиймээс гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй. Харин хакердана гэсэн аудио бичлэгийг тагнуулийн байгууллага шалгасан. Цагдаагийн байгууллагаас өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох машиныг хакердана гэж бусдыг итгүүлэх аргаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан. Аль нэг хувь хүн, нам, нэр дэвшигчдээс сонгуулийн санал тоолох машиныг хакердуулах гэж мөнгө өгсөн тохиолдол тогтоогдоогүй. Энэ үйлдэл нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй бус залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй учир хууль журмын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх хүсэлт гаргасан.

Мөн ТЕГ-ын дарга яагаад ХҮН-ыг сонгуульд оролцуул гэсэн бичиг гаргаж байгаа юм бэ гэсэн асуудал гарсан. Харин ХҮН-ын дарга Б.Найдалаа тус намд харьялалгүй хүмүүс намын хурал хийж байна гэх худал мэдээллийг түгээсэн асуудлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг нь ТЕГ шалгасан. Ийнхүү шалгаад УИХ-ын гишүүн Т.Доржхандаас оролцогчийн хувиар хүсэлт гаргасныг нь шийдвэрлэн бичгээр хариу өгсөн. Түүнээс биш ТЕГ нь аль нэг нам эвслийг сонгуульд оролцуулах эсэхийг шийдэх эрх зүйн болон хууль зүйн боломж байхгүй.

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэд хэдэн гомдлуудыг шалгаж байгаа.

– Дөрвөн этгээд сонгуулийн санал тоолох машиныг хакердана гэсэн мэдээ гарсан л даа. Яг бодитоор залилуулсан нэр дэвшигч, нам эвсэл байна уу?

– Залилуулсан хүн одоогоор алга. Эдгээр дөрвөн этгээд сонгуулийн тоолох машиныг хакердана гэж л ярьсан. Тухайн бичлэг дээр гарч буйгаас гадна бусад нам эвсэл, нэр дэвшигчидтэй уулзсан тохиолдол байгаа. Үүнийг залилах гэмт хэрэгтэй холбож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

– Танай дарга яагаад халагдаад байгаа юм бэ?

– Тэрийг хэлж мэдэхгүй байна. Нэг нь өөрийн хүсэлтээр, нэг нь өөр ажилд шилжсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 66.181.190.218

Хар машин ногүй бхаа,биднээс илүү ухаалаг бх шүү, Элбэгдоржийн хүү,Энхбаярын хүү нэр ялах үндэслэл муутай болохоор шээс нь гоожоод бна,Эрдэнэ,Одонтуяа нар Баянгол дүүргээ алдах нь тодорхой болсон болохоор бас шээс нь гоожоод нойр нь хүрэхээ бсан бна,орон нутгийн сонгуульд МАН ялах магадлал өндар бх шиг бна,УИХын сонгууль тийм дүр зурагтай бсан шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-13 51.15.113.70

Хужааагийн э****з п***а мин дуугаа тат

Avatar

Зочин 2020-10-13 103.212.117.13

Huviin tagnuul iluu ondor tsalin avdag mongold nevtruul

Avatar

Зочин 2020-10-13 46.125.249.15

Жанку арга энэ удаа явсангүй ээ гэж

Avatar

Зочин 2020-10-13 64.119.25.153

Залилангийн хэрэгт Эрдэнэжамян,Одонтуяа нарыг шалгах хэрэртэй

Avatar

Зочин 2020-10-13 54.37.204.183

Төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон хүмүүсийг шалгах хэрэгтэй.

Avatar

Irgen 2020-10-13 66.181.161.10

Одонтуяа авгай муухай зальтай балай авгайг шалга. Эрдэнжамяныг саатуулж шалгах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-10-13 202.21.109.41

ТЕГ товчилсон үсгээрээ ард иргэдийн толгойг эргүүлэхээ болих ажил хийж эхлэх хэрэгтэй. Татварын ерөнхий газар юм уу? Тагнуулынх юм уу?

Avatar

Зочин 2020-10-13 124.158.109.140

Шударга өрсөлдөөний газар юу хийдэг вэ? Сургууль соёлын газрын нэр давхардлаа гээд амьсгаадан гүйгээд байдаг, тэр нь чухамдаа албан ёсны баримт бичигт давхардаагүй байдаг. Харин жинхэнэ давхардсан гурван ТЕГ-ийг тэд айгаад огт ярихгүй юм….

Avatar

Зочин 2020-10-13 150.129.143.212

Сүлжээнд холбогдоогүй хар машиныг гаднаас хакердах боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Машинаар тоолоод гар тооллогоор давхар баталгаажуулаад явах хэрэгтэй.Манай хуулийн байгууллагынхны нэг дутагдал бол хүнийэрх гээд хулгай, дээрэм, залилан хийсэн хүнийг А, Б, Д нар хийлээ гэж зарладаг Нэрээр нь, оршин суугаа хаягаар нь зарлах хэрэгтэй. ТЭГЭХГҮЙ БОЛОХООР НӨГӨӨ А, Б, Д НАР ЧИНЬ ДАХИН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ ДАВТААД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-10-13 202.72.242.141

Сүлжээнд холбогдоогүй гэдгийг чи яаж мэдэх вэ дээ. Чамд харуулах гээд кабель татаж бдаг хүн байх уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж