Оросын Вологодск мужид үйлдвэрлэж буй гал тогооны модон эдлэлүүд олон улсын чанарын шаардлага ханган, эрэлттэй байна хэмээн мужийн Засгийн газраас мэдээллээ.
Экологийн цэвэр модон эдлэлүүдийг 2017 оноос дагнан хийж эхэлсэн бөгөөд өөрийн гэсэн технологи бий болгож чадсан байна. Энэ нь ямар нэг химийн бодис ашиглалгүйгээр зөвхөн мод, эс ашиглан модоо боловсруулах технологи юм.
Энэ онд мужийн захиргаа модон эдлэлийн үйлдвэрлэлийн компанийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр дэмжин ажиллажээ. Вологодск мужийн Экспортыг дэмжих төв Германы зах зээлд модон эдлэлүүд танилцуулах гараа хийж чадсан нь амжилттай болж, эхний ээлжийн 20 мянган еврогийн захиалгын барааг экспортолжээ. Үүний дараа Францаас захиалга авсан байна.
"Манай төвийн зорилго бол мужийн бизнес эрхлэгчдэд зах зээлд гарахад туслах юм. Вологодск мужийн бизнес эрхлэгчдээрээ бахархаж байна. Тэд богино хугацаанд захиалгыг гүйцэтгэн, олон улсын онлайн худалдааны сүлжээнд нэвтэрч чадлаа” хэмээн Экспортыг дэмжих төвийн тэргүүн Людмила Малованина хэллээ.
Европарламент нэг удаагийн хуванцар савны хэрэглээг хориглосон нь Вологодск мужийн бизнес эрхлэгчдэд таатай боломж болсон байна.
Очир 2020-10-14 202.131.234.194
Төр засаг ингэж л хувийн бизенесээ дэмждэг юм байна даа. Орос 1921 онд туслаагүй, ер нь байхгүй байсан бол "түй друук орос сөнө" гэж байгаа амьтан энэ ертөнцөд төрөхгүй байсан сан.
ОНОМ 2020-10-14 119.40.98.106
Ийм мэдээний дор оросыг муулах ямар ч хэрэг байхгүй. өдөж л байна даа. мөнгийг нь өгчихөөр өдөж л таарна. Хэн төлсөн байх уу?
Зочин 2020-10-14 202.179.21.194
Түй ддруук Орос сөнө
Зочин 2020-10-14 202.131.245.243
Чи өөрөө сөнө