Эрүүл мэндийн шинэ, хуучин сайдын хоёр өөр тайлбар | News.MN

Эрүүл мэндийн шинэ, хуучин сайдын хоёр өөр тайлбар

Эрүүл мэндийн шинэ, хуучин сайдын хоёр өөр тайлбар


Монголд эмчлэх боломжгүй 27 өвчин бий. 2017 оноос өмнө 39 байснаас 12-ыг нь эх орондоо анагаадаг болж, дээрх тоонд хүргэсэн. Жилдээ 100 орчим хүн эх орондоо эмчлэгдэх боломжгүйн улмаас гадаад орныг зорьдог аж. Гадаад улсад өвчнөө эмчлүүлэх өргөдөл гаргаж байгаа иргэдийн ихэнх нь мэдрэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн оношоор дэмжлэг хүсдэг байна. Гадагшаа эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор дээрх 27 өвчний тоог дахин бууруулахаар ажиллаж байгааг салбарын сайд нь мэдэгдсэн.

Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдийн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг саяхан БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хөндсөн. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын Эрсдэлийн сангаас эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэн тус бүрт 100 сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх боломж бүрэн бийг тодотгоод, уг асуудалд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг анхаарч ажиллахыг хүссэн. Одоогоор тус сангаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 5 сая төгрөг олгодог байна.

Тиймээс энэ долоо хоногийн VS буланд уг асуудлаар талуудын байр суурийг хүргэж байна.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:

Эрүүл мэндийн даатгалд эрсдэлийн сан гэж бий. Энэ сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэхэд зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн тооцоо, судалгаанаас харахад 10 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Өнгөрөгч гурван жилийн хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй 39 нэр төрлийн өвчний жагсаалт 27 болсон. Нийгмийн сүлжээнд эмчилгээний зардал мөнгө гуйсан нөхцөл байдлыг бид бүгд харж байгаа.

Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадагшаа эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь гарсан иргэнд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болъё. Одоо бол 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд төрийг төлөөлөх гишүүд нь энэ асуудалд анхаараарай гэж хүсч байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Гадагш явж эмчлүүлэх асуудалд бид анхаарал хандуулж байна. Бид гадагш явах бус Монголдоо эмчлүүлэх боломжийг хангах асуудлыг судалж, гаднын туршлагатай эмч, сувилагч нарыг Монголд авч ирэхэд илүү анхаарч байна. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж байгаа. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-10-14 64.119.22.21

wow ene 2 chin eej huu 2 shig hoorondoo yamar adlhan yum be.

Avatar

Зочин 2020-10-14 192.82.76.250

Urd neg mergejliin bus avgai bn.odoo mergejliin hun ajillaj bna.ylgaa ih garnaa.

Avatar

зочин 2020-10-14 64.119.22.166

Эмч нь практикаа илүү мэдэх хойно Эрүүл мэндийн сайдын хэлсэн нь арай итгэл үнэмшилтэй юм даа.
Энэ авгай өөр салбар толгойлж буй хэрнээ эрүүл мэндийн салбарын талаар жон хийхээ болих хэрэгтэй.

Avatar

Отгон 2020-10-14 202.9.46.202

Харин заримдаа эрүүл мэндийн сайд хэн бил ээ гэж бодогдоод байна аа. Урдах урдах аа хийсэн шиг хийвэл бол оо доо

Avatar

Зочин 2020-10-14 202.9.47.26

Сэтгүүлч байхад бусад юмаар яадгийн. Бүх юмыг мэддэг ганц Саран гэрэл Монгол улс нар мараар яахийн.

Avatar

зочин 2020-10-14 115.65.47.30

Мэдээж .эх орондоо эмчилгээ, үйлчилгээ авах нь зөв, хамгийн хялбар амар шийдэл. Монголын эмч сувилагч нар мэдлэгтэй, чадвартай, гагцхүү ааш муутай, харилцааны наад захын соёлгүй, хүнийг ялгаварлаж ханддаг, багаж хэрэгсэл нь хангалтгүй, хэт хоцрогдсон, орчин үеийн багаж хэрэгслийг ашиглаж чаддаггүй санагдсан. Гадаадад эмчлүүлэх хүмүүст буцалтгүй тэтгэмж олгоно гэвэл улсын төсөв буюу татвар төлөгдийн мөнгө хүрэлцэхгүй, улс орон маань дампуурчихна байх аа.

Avatar

Зочин 2020-10-14 202.126.90.12

Гадаадад эмчилгээнд явахийг 100% дэмжиж байна .

Avatar

Зочин 2020-10-14 202.9.40.168

Мэргэжлийн хүн нь арай оновчтой үлдэцтэй юм ярьдаг юм байна. Мэргэжил гэдэг учиртай үг шүү.

Avatar

Иргэн 2020-10-14 192.82.72.106

Сарангэрэл одоо өөр ажил эрхэлж байгаа,мөн мэргэжлийн биш хүн шүү дээ. Түүнд энэ талаар ярих нь зохижгүй төдийгүй тийм эрх үүрэгч байхгүй. Аль болохоор иргэдээ гадаадад явж эмчлүүлдэггүй дотооддоо эмчилдэг байхаар эрүүл мэндийн салбараа чадавхжуулах гэсэн Мөнхсайхан сайдын саналыг 100% дэмжинэ. Хувийнхаа зардлаар гадаадад очиж эмчлүүлэх хүсэлтэй хүмүүсийг хааж боох шаардлагагүй шүү дээ. Чадаад өөрт нь тустай байвал явцгааж л байг.Төсвөөс ямар нэг хэлбэрээр мөнгө олгох нь буруу шийдэл.

Avatar

Зочин 2020-10-14 66.181.177.194

ЭНЭ ЭМЭГТЭЙД "БИ МИСС БИ МИСС " ГЭЭЛ БАЙВАЛ МИСС БОЛОХГҮЙ ГЭЭД ХЭЛЭЭД ӨГЧИХ ХҮН АЛГА УУ.

Avatar

Хоюулаа л мундаг 2020-10-14 124.158.111.52

Энэ хоёр хүнийг битгий ингэж арцалдуулалдаа. Аль аль нь мундаг. Сарангэрэл сайд хийх юмаа хийсэн. Одоо шинэ сайд маань хийнэ. Битгийн ингэж хэрэлдүүлэх юм хийж байлдаа

Avatar

Зочин 2020-10-14 150.129.140.40

Сарангэрэл сарны юм ярихаа больчих. Бас 1 ПОП авгай

Avatar

Би 2020-10-14 103.229.123.19

Үгүй хамаатандаа 100 саяыг авч өгөх гэж байхад яагаад загнаад байна

Avatar

Зочин 2020-10-14 122.201.26.130

Uu tgeel nuguu ULUN garuud ni bugdeeree neg neg tiim ubchtei bolool jil bolgon gadagshaa yabj emjluultsgeedeg bolokh bailgui. TER DEMII BAIKHOO

Avatar

zochin 2020-10-14 66.181.181.130

ur shiljuulen suulgahiig manai huviin emneleguud hiigeed baigaa bish uu

Avatar

иргэн 2020-10-14 202.126.88.199

Заа Сайд юмаа мэдээд яваг дээ, өмнөх сайд үүргээ гүйцэтгээд явсан, одоо попорч хэрэггүй шүү, нэр хүндээ л шаьарт хутгана

Avatar

Иргэн 2020-10-14 122.201.22.171

Мөнгө угаадаг салбар …. жил ирэх тусам иргэд улам хүнд болж байна

Avatar

Unshigch 2020-10-14 133.62.186.54

Oiriin ireedyid Mongold emchlegdeh bolomjtoi bolon bolomjgyi evchnii jagsaaltiig gargah ni zev.
Bolomj naidvar baigaa chiglelyydeer tergyyleh emch meregjilten beltgeh ireedyig yunii emna anhaarch ajillah ni zev gej bodoj baina. Ulsiin hemjeenii bodlogo ni ali booh eh orondoo emchleh chiglel ni tergyyleh bodlogo baih shig haragdna.

Halamj teteglegiin bodlogoo jaahan uhaalag hiihgyi bol halamjiin uls ter ,niigem li hedii bolood bygdeeree tiim nydeer hardag bolchihloo.
Uhaalag baimaar baina.

Avatar

Зочин 2020-10-14 202.126.90.120

Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн гээд л олон телевизээр хандив гуйсан хүмүүс гараад л байх юм бна ш дээ, үнэхээр эмчлэгдэхээр бол 100 саяыг өгсөн зөв юм санагдаж байна.

Avatar

зочин 2020-10-14 202.21.105.186

Сарангэрэл балайрхаа больмоор юм аа, Бас нэг нугалаа гарна, ингэх юм бол

Avatar

Зочин 2020-10-14 202.131.225.197

Baigal orchnii saidaa l hii esvel setguulee huuguud yav

Avatar

Иргэн 2020-10-14 66.181.160.22

Энэ мэргэжлийн бус ю0у ч мэдэхгүй энд тэндгүй сайд болдог учир нь үл олдох нөхөр хөндлөнгөөс хушуу дүрээд бдг.их галзуурч хадуурч бна аа.

Avatar

Зочин 2020-10-14 66.181.160.22

Энэ авгай сайд байхдаа хийхэд яасан шал өөр сайд болчоод том тоо яридаг нь хөндлөнгөөс хушуу дүрээд юү ч мэдэхгүй мэргэжлийн бус энд тэнд сайд ямар гайхмаар учир байна аа

Avatar

Зочин 2020-10-14 124.158.88.8

САРАНГЭРЭЛ АВГАЙ ЮУ МЭДЭХ ЮМ. ЭРҮШҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ СҮЙТГЭЭД ӨӨРТӨӨ АШИГТАЙ БИЗНЕСИЙН ТАЛБАР БОЛГОЖ БААХАН ЭХО АППАРАТ, ШҮДНИЙ АППАРАТ ЭМНЭЛЭГ БҮХЭНД ШАХСАН. ЕР НЬ ЭХ ОРОНДОО ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ НЬ ХУВЬ ХҮНДЭЭ Ч АМАР, СЭТГЭЛ САНАА ТАЙВАН, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД Ч ХҮНДРЭЛ БАГАТАЙ. ГАНЦХАН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ЧАНАРТАЙ ЧАДАВХЖУУЛАХ НЬ ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ. ГАДАГШАА ЯВЖ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА МӨНГӨТЭЙ БОЛОМЖТОЙ ХҮМҮҮСЭЭ ДЭМЖЭЭД, ЭНГИЙН АРД ИРГЭД ҮХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ МӨНГӨ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЭД ИРЭХЭЭР ОЛГОДОГ.

Avatar

Зочин байна 2020-10-14 202.131.245.34

Бид хэт туйлшарч нэг талыг буруутгаж нэг талыг зөвтгөж болохгүй. Мэдээж гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн хажуугаар Монгол эмч нарынхаа чадавхийг нэмэгдүүлэх ажлаа хийнэ шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-14 202.131.247.75

Сарангэрэл гуай эрүүл мэндийн сайд байхдаа яриагүй байж одоо яриад яахав дээ. Мөнгө өгснөөс эмч нарынхаа чадавхийг сайжруулах хэрэгтэй! Манай эмч нар уг нь сайн ш дээ. Мөнгө өгөх болбол өөрсдийнх нь ах дүү нар л явна, жирийн иргэд хамрагдаж чадахгүй ээ. Эмч нараа зэрэг дэвээр нь үнэлж үнэ тогтоох нь зөв бх Солонгос улс шиг

Avatar

Сонгогч 2020-10-14 122.201.22.50

Дахиад 1 мөнгө идэх цоорхой, дахиад 1 ЖДҮ. Эхний ээлжинд дарга даамлуудын ах дүү хамаатан садан, дараагийн ээлжинд тэдний цүнх баригчид, сонгуульд нь гүйгчид бүгдээрээ өвчтэй болж гадаадад явцгаана. Тэгээд шавхруу үлдвэл 1-2 энгийн иргэн хээл хахуулийг нь өгч чадвал явах байх. Хэдэн жилийн дараа эрхэм гишүүд "мэдээлэлд ойрхон нь явдаг, манай дүү өвдөж болдоггүй юм уу" гэх мэтээр тавлаад өнгөрнө дөө

Avatar

Зочин 2020-10-14 150.129.140.62

Сарангэрэл тэнэг

Avatar

үр дүн 2020-10-14 203.98.77.101

мөнгө өгөөд гадаад яваад үр дүн нь ямар байх вэ

Avatar

Зочин 2020-10-14 66.181.179.72

100 саяыг зөв хүнээ олоод өгдөг бол ч яахав бас цаанатай наанатай гэж иргэд бодно. Гэвч Монголд шударга ёсыг дарга нар намууд устгаад удаж байгаа болохоор 100 саяыг дарга нар тэдний хамаатнууд авна гэдэгт иргэд 100 хувь итгэлтэй байгаа юм. Бас 100 саяыг олж өгнө гээл авлигаа авах нь бол тодорхой . 100 сая гэж өндөр тоо бгаа нь ч авлмгатай холбож өгсөн тоо шүү дээ. Уг нь эхний ээлжинд 50 саяыг шийдэж өгдөг байя гэвэл бас арай учиртай Гэтэл шууд л 100 сая арай л ховдог юм

Avatar

Монголд мундаг эмч нарыг урих нь хамгийн зөв 2020-10-14 66.181.182.31

Иргэдэд зардал чирэгдэл багатай. Манай эмч нар бас суралцана.

Avatar

зочин 2020-10-14 103.229.122.230

Монгол Улсын эрүүл мэндийн даатгал бол нийгмийн эрүүл мэндийн даатгал, зөвхөн МУ-ын нутаг дэвсгэрт хүчинтэй байх гол зарчимтай. Даатгалын мөнгийг гадагшаа урсгахаас өмнө дотооддоо зарцуулах нь зөв байхаа. Харин Сарангэрэл сайдын яриад байгаа асуудлыг улсын төсөвтээ тусгаад шийдэж болохгүй юмуу, гэхдээ тусламжийн хэмжээг амьжиргааны түвшин харгалзаж өөр өөр хэмжээгээр өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-14 202.55.191.205

Улсын эмнэлэгт хэрэглэж байгаа эм тарианы чанарыг л сайжруулах хэрэгтэй. Манай эмч нар муу биш чадвар сайтай даанч хэрэглэж байгаа эм тариа нь чанар муутай, дандаа ихэвчлэн олон улсад эмийн бүртгэлд байдаггүй Энэтхэгийн эмнүүд байдаг. Үнэ хямд чанар муу эм нийлүүлж байгаа асуудлаа л болих хэрэгтэй. Сайд нь өнөөдөр ийм юм яриад байж болохгүй ш дээ. Сарангэрэл сайд та өнөөдөр нийгмийн даатгал төлдөг бүх иргэнд гадаад явахад нь эмчилгээний зардал өгч чадахгүйгээс цааш хэрэггүй бхао

Avatar

Od 2020-10-14 182.160.34.50

Sarangereliin hamaatan sadan bolon hamsaatnuudad ni heregtei bolj dee ynz ni, said baihgaa hiideggui ym gehed sanaa onoogoo helj bhad yasan ym. Shoudah gej ydchih ym. Tuuniig MGL doo hiij chaddag boloh ni 1 hunii bish niitleg hunii erh ashigt niitsene biz dee. Sarangel gushuun ee! Ongorson boroonii hoinoos tsuv nomrood yahabee! Odoo oort onogdson ajilaa l oodteihen hiihiig husen erooe !

Avatar

jhhadh 2020-10-14 202.9.40.14

mongol emch suvilagch gej baidag daa yun bas turk bolood yavchix

Avatar

Зочин 2020-10-14 73.231.128.120

Төлөх чадалтай нь өөрийнхөө зардлаар гадаадад эмчлүүлж болно. Харин тэр зарцуулах гэж загатнаад байгаа мөнгийг эмнэлэг, эмнэлгийн багаж төхөөрөмж, эмч эмнэлгийн ажилинуудаа чадваржуулахад зарцуул.

Avatar

Зочин 2020-10-14 150.129.140.100

Ene avgai duugui bai ! Icheesee!

Avatar

Иргэн 2020-10-14 122.201.22.63

Буруу. Сарангэрэл ээ!!! Эмч, эмнэлгээ чадавхжуул. Мөнгөө монголдоо үлдээ. Энэ өнцөгөөс нь хар.

Avatar

Зочин 2020-10-14 202.179.30.6

сайд байхаа больцийшдэ

Avatar

Зочин 2020-10-14 202.126.88.132

Буруу

Avatar

emch 2020-10-14 43.228.131.90

gurvalsan medreliin ovdoltiig mongold mes zaslaar togs emchilj baigaa shuu

Avatar

Иргэн 2020-10-14 43.228.129.119

Энэ тэнэгүүд халамжлахаас өөр юм мэдэхгүймаа. Улс чинь мөхлөө. Эдийн засгаа босгохоо бодохгүй улам унагаах гээд бхийн. Венесуалийн араас орох гээд байгаа юм байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж