"Covid-19"-ийн үед оросуудын хэрэглээний хандлага өөрчлөгдөж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.14-нд нийтлэгдсэн

"Covid-19"-ийн үед оросуудын хэрэглээний хандлага өөрчлөгдөж байна

"Covid-19"-ийн үед оросуудын хэрэглээний хандлага өөрчлөгдөж байна

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал дэлхийн улс орнуудын иргэдийн хандлага, хэрэглээг өөрчилж байна хэмээн судалгаа, зөвлөгөөний "The Boston Consulting Group (BCG)" компани болон судалгааны "Ромир" компанийн хамтарсан судалгааны дүгнэлтэд дурджээ. Энэ хандлага оросуудын хувьд ч ижил байгааг дүгнэлтэд тэмдэглэсэн байна.

"Цар тахлын аюул 2020 оны хавраас ОХУ-д нүүрлэсэн. Шинээр тулгарсан нөхцөл байдал оросуудын хэрэглээ, хандлагыг өөрчилж байна” хэмээн "Ромир" компанийн ерөнхийлөгч Андрей Милёхин хэллээ.

Судалгааг нийгмийн янз бүрийн давхаргын 1500 хүнийг хамруулан хийсэн байна.

"Халдварын дараагийн давалгаа ирж магадгүй гэсэн таамаглал олон хүний хандлагыг өөрчилж байна. Тухайлбал, хүмүүсийн ихэнх нь аяллаа аль болох цөөлж, гэртээ ажиллах шинэ хэв маягт дасч байна. Мөн бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчид цахим худалдааны орчин руу идэвхтэй шилжиж байна” хэмээн тайланд дүгнэжээ.

2020 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад аялалд явна гэсэн хүний тоо 16%, зугаалж цэнгэнэ гэсэн хүний тоо 18%, гадуур гарч хоол иднэ гэсэн хүний тоо 15% тус тус буурчээ.

Худалдан авалтын тухайд тансаг эд барааны худалдан авалт буурч, хүнс, хувцас, өргөн хэрэглээний барааны худалдан авалт нэмэгдсэн байна.

Судалгаанд оролцогчдын 66% нь хэрэглээний одоогийн хэв маягаа хэвээр хадгална гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж