Ууланд эрэн хайх, аврах дадлага сургуулийг зохион байгуулав | News.MN

Ууланд эрэн хайх, аврах дадлага сургуулийг зохион байгуулав

Ууланд эрэн хайх, аврах дадлага сургуулийг зохион байгуулав

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 08-12-ны өдрүүдэд  Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд зохион байгууллаа.

Дадлага сургуульд тус ангийн алба хаагчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулсан юм.

Иргэдээс ирж байгаа нийт дуудлагын тодорхой хувийг нийслэлийн ногоон бүсэд төөрсөн дуудлага эзэлдэг. Иймд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газар орны баримжаа олгох,  аврах ажиллагааны үед ажиллах туршлага солилцох зорилгоор дадлага сургуулийг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж