Орос нисгэгч бүхээггүй сөнөөгч онгоцоор 2124 км/цаг хурдтай нисч үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Орос нисгэгч бүхээггүй сөнөөгч онгоцоор 2124 км/цаг хурдтай нисч үзүүлэв

Орос нисгэгч бүхээггүй сөнөөгч онгоцоор 2124 км/цаг хурдтай нисч үзүүлэв

ОХУ-ын цахим сүлжээнд нэгэн нисгэгч бүхээггүй үзүүлбэрийн сөнөөгч онгоцоор нисч буй бичлэг тарж, олныг алмайруулжээ.

Нисгэгчийн нэр одоогоор тодорхойгүй байгаа ч онгоцыг нь Сухой Су-57 сөнөөгч онгоц хэмээн хүмүүс таньжээ. Эл сөнөөгч онгоц агаарт 2124 км.цаг хүртэл хурдалдаг гэнэ.

Тус бичлэгийг ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагууд анх олонд дэлгэсэн ажээ. Бичлэгийг үзсэн хүмүүс яаралтай үед онгоцноос аюулгүй шидэгдэх туршилттай холбоотойгоор онгоцны бүхээгийг авсан хэмээн таамаглаж байгаа юм. Мөн бичлэг дээрээс ажиглавал нисгэгч салхи, хүйтнээс хамгаалах тусгай хувцас, дуулга өмссөн байх аж.

Эрх баригчид тус бичлэгийг Чкалов туршилтын төвөөс хийсэн гэдгээс илүү нарийн мэдээлэл өгөөгүй байна. Су-57 онгоц өдгөө хараахан зэвсэглэлд албан ёсоор нэвтрээгүй, эцсийн туршилтынхаа шатанд яваа гэнэ.

 

 

Эх сурвалж: METRO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж