Сингапурт нисэх онгоцыг ресторан болгон ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Сингапурт нисэх онгоцыг ресторан болгон ашиглаж байна

Сингапурт нисэх онгоцыг ресторан болгон ашиглаж байна

Сингапурын иргэний агаарын тээврийн “Singapore Airlines” компани  цар тахлын улмаас сул зогсолт хийсэн нисэх онгоцоо рестораны зориулалтаар ашиглаж байгааг “BBC” онцолжээ.

Тус компани нь зогсоолд буй “Airbus A380” загварын нисэх онгоцонд зоог барих үйлчилгээ гаргасан нь амжилттай болж, эхний хоёр өдөр захиалга нь ердөө хагас цагийн дотор дүүрчээ. Нэг орой тус онгоцонд зоог барихад 496 орчим ам.долларын  үнэтэй ч онгоцонд зоог барих хүсэлтэй үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр урт дараалал үүссэн байна.

Үйлчлүүлэгчид энгийн болон бизнес ангиллын суудлаас сонгож, хооллох үедээ кино үзэх боломжтой бөгөөд коронавирусээс сэргийлэх үүднээс нэг ээлжинд онгоц бүрийн суудлын багтаамжийн талаас хэтрүүлэлгүй ашиглаж байгаа аж.

Энэ мэтчилэн цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд буй агаарын тээврийн компаниуд орлого олохын тулд төрөл бүрийн бизнесийн шинэ санаануудыг туршиж эхлээд байна. “Singapore Airlines” компани өөр нэгэн хоолны үйлчилгээ нэвтрүүлээд байгаа нь өөрийн логотой хоолны хэрэгсэл бүхий хүргэлтийн үйлчилгээ аж.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж