Тажикистаны Ерөнхийлөгч 90,9 хувийн саналаар улиран сонгогдлоо | News.MN

Тажикистаны Ерөнхийлөгч 90,9 хувийн саналаар улиран сонгогдлоо

Тажикистаны Ерөнхийлөгч 90,9 хувийн саналаар улиран сонгогдлоо

Тажикистаны Ерөнхийлөгч 90,9 хувийн саналаар улиран сонгогдлоо

Тажикистан улсад ням гаригт /2020.10.11/ Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон сонгогчдын 90,9 хувийн санал авч, тав дахь удаагаа улиран сонгогдсон байна. Мөн тэр өөрийн хүү 32 настай Рустам Эмомалиг дөрөвдүгээр сард парламентын дээд танхимын даргаар томилсон нь залгамж халаагаа бэлдэж буйн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Рахмон нь Зөвлөлт Холбоот Улсыг задарсан цаг үеэс хойш Тажикистаныг тасралтгүй удирдаж байгаа ба барууны ажиглагчид тус улсад сонгууль хэзээ ч ардчилсан зарчмаар явагдаж байгаагүй гэж үздэг.

Энэ удаагийн сонгуулийн ирц 85.4 хувьтай байсан бөгөөд цар тахлын улмаас Тажикистаны эдийн засаг гүн хямраад байгаа цаг үед болж өнгөрснөөрөө онцлог байлаа. Өдгөө 68 настай Эмомали Рахмон засгийн газрыг дэмжигч жижиг намуудын төлөөлөл болсон төдийлөн олонд танигдаж амжаагүй нэр дэвшигчидтэй өрсөлдөж ялалт байгуулсан байна. Тажикистаны цорын ганц сөрөг хүчин гэгддэг Социал Демократ нам энэ удаагийн сонгуульд оролцохоос татгалзжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 192.82.73.79

Таджик түркмен киргиз 3 нь дундад азийн харанхуй бүс нутаг. Араас нь казакстан узбекистан… бас энэ хар нүхрүү татагдан орох өндөр магадлалтай нөхцөлд байгаа…..

Avatar

Зочин 2020-10-13 202.126.88.143

Монголчуудыг бодвол бүтээгч ард түмэн шүү дээ.БИД ХАЖУУД НЬ ЖУЛЬ ШҮҮ ҮНЭНДЭЭ

Avatar

Зочин 2020-10-13 150.129.143.208

daranguilagchaas neg

Avatar

Зочин 2020-10-13 202.9.46.136

6 сард манай мангар бөх 100 хувийн саналаар ялж аягүй бол алиатана аа.

Avatar

ХЭХЭ 2020-10-13 192.82.71.121

ТЭР БОЛ ШУДРАГА СОНГУУЛЬ ЯЛБАЛ ТЭР Л БИЗ ЧИ ЗҮГЭЭР ХОЛ ОЧИЖ ХУЦААД ХОНХОРТ ОЧИЖ БОРГОООО

Avatar

Зочин 2020-10-13 202.126.89.250

Газар нутагаа хятадад алдаж байж зуун хувиар сонгогдоодч яахавдээ

Avatar

Khaipi 2020-10-13 103.212.116.65

Daraa jyl manai nuguu Gashunsuhait, tumur zamaar tank orj irjigchin 75 huviiin sanalavah yum bol bitgii gaihaarai?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж