Тажикистаны Ерөнхийлөгч 90,9 хувийн саналаар улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Тажикистаны Ерөнхийлөгч 90,9 хувийн саналаар улиран сонгогдлоо

Тажикистаны Ерөнхийлөгч 90,9 хувийн саналаар улиран сонгогдлоо

Тажикистан улсад ням гаригт /2020.10.11/ Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон сонгогчдын 90,9 хувийн санал авч, тав дахь удаагаа улиран сонгогдсон байна. Мөн тэр өөрийн хүү 32 настай Рустам Эмомалиг дөрөвдүгээр сард парламентын дээд танхимын даргаар томилсон нь залгамж халаагаа бэлдэж буйн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Рахмон нь Зөвлөлт Холбоот Улсыг задарсан цаг үеэс хойш Тажикистаныг тасралтгүй удирдаж байгаа ба барууны ажиглагчид тус улсад сонгууль хэзээ ч ардчилсан зарчмаар явагдаж байгаагүй гэж үздэг.

Энэ удаагийн сонгуулийн ирц 85.4 хувьтай байсан бөгөөд цар тахлын улмаас Тажикистаны эдийн засаг гүн хямраад байгаа цаг үед болж өнгөрснөөрөө онцлог байлаа. Өдгөө 68 настай Эмомали Рахмон засгийн газрыг дэмжигч жижиг намуудын төлөөлөл болсон төдийлөн олонд танигдаж амжаагүй нэр дэвшигчидтэй өрсөлдөж ялалт байгуулсан байна. Тажикистаны цорын ганц сөрөг хүчин гэгддэг Социал Демократ нам энэ удаагийн сонгуульд оролцохоос татгалзжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж