369,254 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

369,254 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 37,181,697.50 төгрөгийн үнийн дүн бүхий 369,254 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Таван толгой " ХК (TTL +2.65%) болон "Монос хүнс" ХК (MFC +1.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" ХК (SHG -10.00%) болон "Монинжбар" ХК (MIB -8.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 2,689,914,200 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 1074 захиалга хүлээн авч, захиалгын явц 56.63 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү.

ТOP 20 индекс 0.39 хувиар өсөж, 17393.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,761,962,137.71 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж