Хүссэн үл хөдлөх хөрөнгөө худалдаж авахад илүү амархан болно

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Хүссэн үл хөдлөх хөрөнгөө худалдаж авахад илүү амархан болно

Хүссэн үл хөдлөх хөрөнгөө худалдаж авахад илүү амархан болно

Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчидтай мэргэжлийн түвшинд ажиллах, тэднийг төлөөлөн ажиллах итгэмжлэгдсэн Олон улсын зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалт энэ өдрүүдэд МҮХХУА-ийн Сургалтын танхимд зохион байгуулагдаж байна.

АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбоо (National Association of REALTORS®) Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академитай хамтран “Худалдан авагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч” буюу Accredited Buyer’s Representative (ABR®) бэлтгэх танхим болон цахим хослосон сургалтыг 10-р сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаагаа амжилттай зохион байгуулаж байна. Энэ нь тус академийн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд олон улсын зэрэг олгох 3 дахь удаагийн томоохон сургалт байна.

Тус сургалт нь Олон улсын гишүүнчлэлтэй реалторуудыг (International Realtor® Membership) Худалдан авагч  талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болгон бэлтгэх, мэргэшүүлэх цаашлаад энэ салбарт ажиллагсдын олон улсын хамтын ажиллагааг нь өргөжүүлж, бэхжүүлэхэд чиглэжээ.

Мэргэшүүлэх сургалтын үндсэн сургагч багшаар Үндэсний Реалторуудын Холбооны Япон-Монгол орнуудыг хариуцсан Global Ambassador Ноён Марк Китабаяши ажиллаж байгаагаараа онцлог ба тус сургалт нь цаашид хоёр жилд нэг удаа зохион байгууллагдах аж.

Сургалтыг зохион байгуулагч Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн Гүйцэтгэх захирал Ч.Ундрах сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Уг сургалт нь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд ажиллах мэдлэг, ур чадвар олгохоос гадна, дотоодын реалторуудыг чадавхжуулж, худалдан авагчийг төлөөлж ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг цогцоор нь олж авдгаараа өгөөжтэй ба худалдан авагчдад зориулсан олон улсын чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэлтэй болж байгаараа давуу талтай. Манай салбарт хэн мэргэшиж, хөгжиж, сурч чадсан нь амжилт гаргаж, тунаж үлддэг” хэмээн онцоллоо.

Энэ удаагийн Худалдан авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэх сургалтанд Century 21, RE/MAX болон Бие даасан дотоодын үл хөдлөх хөрөнгө зуучлалын команийн нийт 35 реалторууд хамрагдаж байна.

Дашрамд дурдахад  Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи нь Олон Улсын Реалторын Гишүүнчлэл олгох цорын ганц эрхтэй байгууллага ба цаашид монголын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын ажиллагсдыг мэргэшүүлж, хөгжүүлэхэд чиглэж олон төрлийн чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт, үйл ажиллагааг төлөвлөсөн гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж