СЕХ: Саналыг хакердах тухай бичлэг залилан байх боломжтой | News.MN

СЕХ: Саналыг хакердах тухай бичлэг залилан байх боломжтой

СЕХ: Саналыг хакердах тухай бичлэг залилан байх боломжтой

СЕХ: Саналыг хакердах тухай бичлэг залилан байх боломжтой

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн санал хураалтын хар машины найдвартай байдал, сүүлийн үед нийгэмд гарч буй эргэлзээг тайлах зорилгоор  туршилтын сонгуулийн үйл ажиллагааг явууллахаар боллоо. Уг үйл ажиллагаанд нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллүүд  оролцох юм. Энэ талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

Тодруулбал, улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж гэрчилгээ олгожээ. Өөр хэлбэл, сонгуульд ашиглахад бэлэн болсон гэж үзээд хэсгийн хороод руу тараасан байна. Мөн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж, хэсгийн хороод руу тараагдсан. Санал тоолоход бэлэн болсон машинд саналын хуудсыг уншуулж тухайн гарсан саналын үр дүнг СЕХ-ны төв сервирт дамжуулах бодит туршилтыг хийж олон нийтийн эргэлзээ тайлах нь зөв гэж СЕХ үзсэн байна.  Нийслэлийн есөн дүүрэгт 453 хэсгийн хороонд 986 санал тоолох машин ажиллана. Аль дүүргийн санал тоолох машиныг сонгох уу гэдгээ нам, эвслүүд өөрсдөө сонгосы дагуу бид туршилтыг хийнэ” гэдгийг  мэдээллийн эхэнд онцолоо.

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг мөн санал тоолохыг машиныг хакердах тухай бичлэг цацагдсан талаар сэтгүүлчид тодруулахад, “Мөнгө эд зүйл тараасан гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгана. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нь нотлогдвол ТЕГ шалгана. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл бүрдэнэ. Одоогоор СЕХ-нд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ирээгүй байна. Нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л Улсын бүртгэлийн байгууллага шалгах боломжтой. Өчигдөр цахим орчинд цацагдсан бичлэгт хоёр үйлдэл байгаа. Нэгдүгээрт, нэр дэвшигчийг залилж буй шинжтэй үйлдэл ч байх боломжтой. Яагаад гэвэл санал тоолох төхөөрөмжийн үр дүнг өөрчлөх эсвэл гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн  хүсэлтээ бид ТЕГ-т хүргүүлсэн гэдгийг СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ.

Нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамъян: Сонгуультай холбоотой эрх баригч намын луйврыг ярихаар хуулийн байгууллага руу чихдэг. Өчигдөр бид төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргийн талаарх мэдээллийг өгч байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ. Ноцтой зөрчил шүү дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Гэтэл өнөөдөр та нар энд жүжиг тоглоод байж байна. Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн нарыг дуудаж шалгасан уу та нар? Хар машинд гаднаас нөлөөлөх боломжтой гэмт бүлэглэл байж болзошгүй байна.

“Хэвтүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Цэрэнбат: Бид шаардлага хүргүүлж байна. Та нар давхар гараар тоолох ёстой. Яагаад бэхэн тэмдэглэгээг хийхгүй байгаа юм бэ. ҮАБ-д халдаж буй гэмт хэрэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Үндсэн хуулийн байгуулал болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг гэмт халдлагаас хамгаалах, Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт заасан “Хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”, Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” түүнчлэн Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Монгол Улсад үйлдэгдсэн, дахин үйлдэгдэж болзошгүй ноцтой асуудал.

Үүний хариуд СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. СЕХ бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага болохоос биш зөрчил, гэмт хэргийг шалгадаг, тогтоодог байгууллага нь биш. Зөрчил, гэмт хэрэг гарсан гэдгийг эрх бүхий байгууллага нь шалгаж тогтоосны тохиолдолд бид шүүхийн шийдвэрийг үндэслэж, нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргадаг. Бэхэн тэмдэглэгээний тухайд хуулийн хүрээнд хийхийг хориглосон. Хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг. Хяналтын тооллогыг 50 хувьд хийдэг. Үүнийгээ хийнэ.

Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан: Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал гаднын нөлөө орсон гэж мэдэх боломжтой. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл бол худлаа. СЕХ-нд сервир байгаа. Та бүхэн сервирийг ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох, гарах эрх нь хязгаарлалттай. Обьектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Гэтэл сервер нь гадаадад байдаг гэж худлаа ярьж байна. Энэ төрлийн төхөөрөмжийг 40-50 улс ашигладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 66.181.168.199

Дижиталчлалн хамгийн элементарный ойлголт бол интернет сүлжээнд холбогдох боломжтой ухаалаг төхөөрөмж л хакердуулах боломжтой. Үүнийг хөлдүү толгойтнууд, хэт ихийг мэдэмхийрэгчид, сөрөг тагнуулчид болох хэвтүүл бөөс Цэрэнбат, Эрдэнэжамьян Чулуунбилэг нар мэдтүгэй

Avatar

Зочин 2020-10-13 66.181.168.199

Н.Энхбаяр ард иргэдийн чөлөөтэй сонгох, сонгогдох эрхэд эрээ цээргүй халдаж, МАН-ын төлөө битгий саналаа өгөөрэй хэмээн уриалж УНГАС АЛДАЖ байгаа нь СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ зөрчсөн ноцтой үйлдэл болж байна. Иймээс хуулийн хариуцлага хүлээх ёстой. Яасан гэж, яахлаараа, ямар гавьяа байгуулсан гэж МАХН-ын төлөө саналаа өгөх ёстой юм бэ? . МАХН МАН-аас юугаараа илт илүү болчихоод ингэж ёсгүй авирлана вэ?

Avatar

ХЭХЭ 2020-10-13 192.82.71.121

ЗАЛИЛАН БИШ БОЛ ЯАХ ЮМ

Avatar

Тэмүүлэн 2020-10-13 195.176.3.23

Тэгээд албаар эхний өдөр ийм жүжиг дэглэж явуулаад сонгуулийн дараа хар машинаас болоод бөөн будлиан үүслээ ёстой бүтэхгүй эд байна больё халъя болно. Дараа жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн хар машин байхгүй модон хайрцгаар санал авч Х.Баттулга гэж бөглөсөн бөөн бөөн цаас нууж оруулах гэсэн заль харагдаж байна. Сая шинээр томилогдсон 2 дарга бол юу ч хийж мэдэхээр муу гарын нөхөд байсан. Хэрэв ээ асуудал үүсвэл гаднаасаа биш дотроосоо асуудал үүсгэнэ шүү эрт энд хэлчихье.

Avatar

Тэмүүлэн 2020-10-13 195.176.3.23

Гаднаас халдах боломж маш бага бараг байхгүй байх. Саяхан СЕХ-ны хоёр даргыг солисон тэр хоёр нөхөр дотроосоо асуудал хийнэ. Энэ мэдээллийг ч албаар цацаж байгаа байх. Сонгуулийн дараа бид хэлсэн биз дээ нөлөөлөх боломжтой гэж. Тэгээд ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар хар машин хэрэггүй гээд жинхэнэ луйвараа хийх гэсэн нарийн зальт арга явж байна. Энэ сонгуулиар яг булхай гарах тодорхой болчихсон юм байна.

Avatar

Zochin 2020-10-13 202.72.247.58

Soyguulid sanal ugsun niit irgediin too zuruhgui ni todorhoi. Harin tuhain ner devshigchid ugsun sanaliin toog hudlaa heleh bolomjtoi.

Avatar

Сайханаа 2020-10-13 202.9.46.137

Зайран гэдэг хүн юу ярьж байна. Дарханд Т. ГАНБОЛД эхний байранд орох байсан. Үүнийг Монголчууд бүгд мэднэ. Тэр залууг МАНам луйвардсан шүү дээ. Дарханд хийсэн бүтээсэн ажлаар нь ШУДАРГА шүүх хэрэгтэй байсан гэж тэтгэврийн бид хэд бодож ХҮНДЭТГЭЖ явдаг юм даа.

Avatar

Зочин 2020-10-13 202.179.21.207

Хар машиныг мөн ч олон жил хардлаа даа. Гэхдээ хар машины тооллого гар тооллоготой зөрдөггүй хар машинтай холбоотой ямар нэгэн баримттай зөрчил гардаггүй шүү дээ Харин хар машиныг болиулаад гараар тоолбол жинхэнэ луйвар гардагыг бид мэднэ Гараар тоолоход луйвар хииж мэргэшсэн Сонгуулын дараа гомдогсод бүх бурууг хар машинд чихэх юм даа

Avatar

Үнэн 2020-10-13 202.72.247.58

Soyguulid sanal ugsun niit irgediin too zuruhgui ni todorhoi. Harin tuhain ner devshigchid ugsun sanaliin toog hudlaa heleh bolomjtoi.

Avatar

Зочин 2020-10-13 64.119.16.115

Сонгуулийн дүн шударга бус болсон хүмүүс эсрэг дүн гарсанд маш их гайхаад өнгөрсөн энэ явдал болсон байх магадлалтай шүү

Avatar

Zochin 2020-10-13 202.72.247.58

Soyguulid sanal ugsun niit irgediin too zuruhgui ni todorhoi. Harin tuhain ner devshigchid ugsun sanaliin toog hudlaa heleh bolomjtoi.

Avatar

Зочин 2020-10-13 103.212.118.199

Худал гүтгэж байгаа нөхдүүд болох Цэрэнбат, Эрдэнэжамьян, Н.Энхбаяр, ОЧулуунбилэг нарыг хуулийн хариуцлагад татаж ямар үндэслэлтэй нийгэмд худал мэдээлэл түгээж сонгуулийг будлиантуулах зорилготой байгааг нь нотлох хэрэгтэй. Тэгээд очих газар луу нь илээвэл таарна. Нийгмийг самуурах санаархалтай, үүгээрээ хонжоо хайсан иймэрхүү паразит бөөснүүдийг даруй цэвэрлэх хэрэгтэй. Нийгэмд ямар ч гавьяа байгуулж байгаагүй, гялайх юу ч үгүй, цаашид ч гавьяа байгуулахгүй нь нэн чадваргүй хуурснууд гүдбай.

Avatar

Мэдэж ав !!! 2020-10-13 202.72.247.58

Soyguulid sanal ugsun niit irgediin too zuruhgui ni todorhoi. Harin tuhain ner devshigchid ugsun sanaliin toog hudlaa heleh bolomjtoi.

Avatar

ЗАЙРАН 2020-10-13 92.38.148.62

ЗАЛИЛАГЧИЙГ БАРИАЧ, 2ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧЭЭС МӨНГӨ АВАХ ГЭЭД ИТГЭЖ ӨГӨӨГҮЙ БИЧЛЭГ БАЙНА ИТГЭЭД ӨГСӨН ХҮН ХЭД Ч БАЙЖ МЭДНЭ.ХАВАР ХАМАР ГАНБОЛД УЙЛСААР БАЙГААД ДАХИЖ ГАРААР ТООЛУУЛААД ЯЛАГДСАНАА ЗӨВШӨӨРӨӨДБУУЖ ӨГӨӨД БИЗ ДЭЭ

Avatar

Үнэн 2020-10-13 202.72.247.58

Soyguulid sanal ugsun niit irgediin too zuruhgui ni todorhoi. Harin tuhain ner devshigchid ugsun sanaliin toog hudlaa heleh bolomjtoi.
Mal min Ganbold hezee buuj ugsiin. Buuj ugsun bol oron nutgiin songuulid ner devshih yostoi

Avatar

зочин 2020-10-13 66.181.177.62

манай нам хүн ялсан бол сонгууль зѳв шударга болсон тийм биш бол сонгууль булхай луйвартай болсон гэдэг зарчмаар л явдаг болсон юм биш үү сонгуулиа аль ч нам хүмүүс нь хүлээн зѳвшѳѳрдѳг үнэн зѳв шударга явуулж чаддаггүй сонгууль болох болгонд л хэл ам таталж байдаг ийм байж том ярих хэрэг байна уу

Avatar

Үнэн 2020-10-13 202.72.247.58

Soyguulid sanal ugsun niit irgediin too zuruhgui ni todorhoi. Harin tuhain ner devshigchid ugsun sanaliin toog hudlaa heleh bolomjtoi.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.167.254

СЕХ сонгогчдод сонголтоо яаж хийх талаар заавар зөвлөгөөгөө тодорхой өгмөөр байна аа??? Энэ гадуур, гудамжаар тавигдсан зурагнуудаас яаж сонголт хийх юм бэ ээ??? Том чихтэйг нь, эсвэл том нүдтэйг нь, эсвэл шар, бор царай, царайлаг, царай муутай, алийг нь сонгох талаар зөвлөгөө өгвөл сайн байна??? Энэ олон зурагнуудын чинь алийг нь сонгох вэ ээ Та минь ээ???

Avatar

Зочин 2020-10-13 202.9.47.18

Гэмт хүн гэлбэлзэнэ, дайрт морь дайвалзана гэж…Мөн их сандарч байна даа эд нар. Аргагүй дээ баригдвал бүгд дээлээ нөмрөх хойно. Гэхдээ булавч бултайна, даравч далдайна гэж бас нэг үг бий…Ард түмэн шударга сонгуулийг л хүсэж байгаа. Эд нар юу ч гэж хөхөө шиг гоё донгодоод хар хайрцганд итгэх итгэл төрөхгүй л болов уу. Монголын байтугай Америкийн еоөнхийлөгчийн сонгуулийг хакердаад байхад чинь.

Avatar

bat 2020-10-13 192.82.65.182

har mashin toolohdoo bol aldaagui.harin server mongold baidag,mongol injineruud hariutsdag geheer l shuud sejigtei bolood yavchihaj baigaa yum.

Avatar

Сонгууль 2020-10-13 202.131.239.62

Хар машиндаа биш, санал хураалтын дүнг мэдээлж дамжуулах аргандаа байгаам биш үү!

Avatar

Үнэн 2020-10-13 202.72.247.58

Soyguulid sanal ugsun niit irgediin too zuruhgui ni todorhoi. Harin tuhain ner devshigchid ugsun sanaliin toog hudlaa heleh bolomjtoi.

Avatar

Зочин 2020-10-13 202.21.97.30

үнэхээр үүндээ итгэлтэй байгаа бол БҮХ ХЭСГИЙН ХОРООГ ГАР ТООЛЛОГОД ХАМРУУЛЧИХААЧ!!!

Avatar

Zochin 2020-10-13 202.72.247.58

Sanaliin huudasnuudaa ali hediin ustgasan biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж