Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн санал хураалтын хар машины найдвартай байдал, сүүлийн үед нийгэмд гарч буй эргэлзээг тайлах зорилгоор туршилтын сонгуулийн үйл ажиллагааг явууллахаар боллоо. Уг үйл ажиллагаанд нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллүүд оролцох юм. Энэ талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
Тодруулбал, улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж гэрчилгээ олгожээ. Өөр хэлбэл, сонгуульд ашиглахад бэлэн болсон гэж үзээд хэсгийн хороод руу тараасан байна. Мөн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж, хэсгийн хороод руу тараагдсан. Санал тоолоход бэлэн болсон машинд саналын хуудсыг уншуулж тухайн гарсан саналын үр дүнг СЕХ-ны төв сервирт дамжуулах бодит туршилтыг хийж олон нийтийн эргэлзээ тайлах нь зөв гэж СЕХ үзсэн байна. Нийслэлийн есөн дүүрэгт 453 хэсгийн хороонд 986 санал тоолох машин ажиллана. Аль дүүргийн санал тоолох машиныг сонгох уу гэдгээ нам, эвслүүд өөрсдөө сонгосы дагуу бид туршилтыг хийнэ” гэдгийг мэдээллийн эхэнд онцолоо.
Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг мөн санал тоолохыг машиныг хакердах тухай бичлэг цацагдсан талаар сэтгүүлчид тодруулахад, “Мөнгө эд зүйл тараасан гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгана. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нь нотлогдвол ТЕГ шалгана. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл бүрдэнэ. Одоогоор СЕХ-нд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ирээгүй байна. Нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л Улсын бүртгэлийн байгууллага шалгах боломжтой. Өчигдөр цахим орчинд цацагдсан бичлэгт хоёр үйлдэл байгаа. Нэгдүгээрт, нэр дэвшигчийг залилж буй шинжтэй үйлдэл ч байх боломжтой. Яагаад гэвэл санал тоолох төхөөрөмжийн үр дүнг өөрчлөх эсвэл гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтээ бид ТЕГ-т хүргүүлсэн гэдгийг СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ.
Нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамъян: Сонгуультай холбоотой эрх баригч намын луйврыг ярихаар хуулийн байгууллага руу чихдэг. Өчигдөр бид төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргийн талаарх мэдээллийг өгч байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ. Ноцтой зөрчил шүү дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Гэтэл өнөөдөр та нар энд жүжиг тоглоод байж байна. Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн нарыг дуудаж шалгасан уу та нар? Хар машинд гаднаас нөлөөлөх боломжтой гэмт бүлэглэл байж болзошгүй байна.
“Хэвтүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Цэрэнбат: Бид шаардлага хүргүүлж байна. Та нар давхар гараар тоолох ёстой. Яагаад бэхэн тэмдэглэгээг хийхгүй байгаа юм бэ. ҮАБ-д халдаж буй гэмт хэрэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Үндсэн хуулийн байгуулал болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг гэмт халдлагаас хамгаалах, Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт заасан “Хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”, Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” түүнчлэн Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Монгол Улсад үйлдэгдсэн, дахин үйлдэгдэж болзошгүй ноцтой асуудал.
Үүний хариуд СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. СЕХ бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага болохоос биш зөрчил, гэмт хэргийг шалгадаг, тогтоодог байгууллага нь биш. Зөрчил, гэмт хэрэг гарсан гэдгийг эрх бүхий байгууллага нь шалгаж тогтоосны тохиолдолд бид шүүхийн шийдвэрийг үндэслэж, нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргадаг. Бэхэн тэмдэглэгээний тухайд хуулийн хүрээнд хийхийг хориглосон. Хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг. Хяналтын тооллогыг 50 хувьд хийдэг. Үүнийгээ хийнэ.
Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан: Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал гаднын нөлөө орсон гэж мэдэх боломжтой. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл бол худлаа. СЕХ-нд сервир байгаа. Та бүхэн сервирийг ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох, гарах эрх нь хязгаарлалттай. Обьектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Гэтэл сервер нь гадаадад байдаг гэж худлаа ярьж байна. Энэ төрлийн төхөөрөмжийг 40-50 улс ашигладаг.
Холбоотой мэдээ