Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчлэн зохион байгуулж, өргөжүүлнэ | News.MN

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчлэн зохион байгуулж, өргөжүүлнэ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчлэн зохион байгуулж, өргөжүүлнэ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар илрүүлэн эмчлэх арга хэмжээ болон 2019-2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд хийсэн ажил, эс судлалын лабораторийн өнөөгийн байдал, нийслэлийн болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудын статистик үзүүлэлт, томуугийн дархлаажуулалтын явц, амбулаторийн үзлэгийн хувь, орны ачаалал, мөн “БЗДХ-ын хавьтлыг бүрэн илрүүлье” аян, “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний хурал–2020” арга хэмжээнээс  гадна цаг үеийн холбогдолтой бусад асуудлаар НЭМГ-ийн холбогдох хэлтсүүдийн зүгээс мэдээлэл хүргэлээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай үйл ажиллагааны чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүн болон тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний хурал”-д эрдэмтэн судлаачдыг оролцох боломжоор хангах, НЭМГ-ын даргын А/112 дугаар “Илрүүлэн эмчлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” болон “Тусламж, үйлчилгээг шинэчлэн зохион байгуулах, өргөжүүлэх тухай” тушаал, Нийслэлийн Засаг даргын А/1167 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Сайн туршлага-2020” арга хэмжээнд оролцох шилдэг технологи, шинэ бүтээлч ажлуудын талаарх материалыг бэлдэх, орон нутгийн сонгуулийн үеэр эрүүл мэндийн хяналт хийх үйл ажиллагааг хариуцлагатай зохион байгуулах, ЭХЭМҮТ-өөс дүүргийн эмнэлгүүдийн Хүүхдийн яаралтай тусламж, Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах, ТТТӨ-нөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх, ТТТӨ-ний зөвлөгөө мэдээлэл өгөх утсыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах, ӨЭМТ-ийн магадлан итгэмжлэлд хамруулах ажлыг эрчимжүүлэх, дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасгийн ачааллыг зөв зохион байгуулж, хүлээгдэл чирэгдэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан ажиллахад анхаарах, насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хугацааны талаарх мэдээллийг товлосон өдрийн дотор ирүүлэх, бүх байгууллагууд халдвар хамгааллын дэглэм, коронавируст “Ковид-19” халдварын үеийн дэглэмээ чандлан баримталж ажиллах, эс судлалын лабораторийг төвлөрүүлэх эсэх асуудлыг Эмнэлгийн тусламжийн хэлтсээс сайтар судалж саналаа танилцуулах, ЭМЯ-наас чиглэл ирэх хүртэл томуугийн дархлаажуулалтыг зорилтот бүлгийнхэнд үргэлжүүлэн хийх зэрэг  үүрэг даалгаврыг харьяа эмнэлгүүдийн дарга нарт өглөө.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 210.238.186.160

Ih surguuliin bagsh nar , resident, emch nariig songuuliin umnu huduu oron nutag, duurguudeer uzleg hiih meteer songuuliin ajild yavuuldagaa bolih heregtei!!!

Avatar

Дэндэж бн 2020-10-13 66.181.161.90

Эмнэлгийн ажилтнуудыг сонгуульд явуулдаг аа болиоч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж