Хүүхэд хэзээ ч хайраар цангах ёсгүй…

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Хүүхэд хэзээ ч хайраар цангах ёсгүй…

Бид өглөө ажилдаа биш гэртээ ирж байгаа мэт сэтгэл дүүрэн ирдэг. Хүүхдүүдээ санаж, тэдэндээ эцэг эхийн хайр халамж харамгүй мэдрүүлэхийг хүсдэг" хэмээн "Өнөр бүл" төвийн захирал М. Өнөрчимэг ярьсан юм.

Авьяаслаг хүүхдүүдийн дуу хуур, инээд баясал цангинасан тус газар нь улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс 2-18 насны хүүхдийг асрамждаа авдаг цор ганц хүүхэд хамгааллын төв юм.

"Хязгааргүй мөрөөдөл" төслийн хүрээнд нийт 181 хүүхэд, 104 багш ажилтантай энэхүү өнөр өтгөн гэр бүлийн номын санг тохижуулан, баяжуулж албан ёсоор хүлээлгэн өглөө.

Мөн Бидний хэлж заншсанаар "Дэнжийн 1000" захын дэргэдэх 61-р сургууль нь 1975 онд  байгуулагдсанаасаа хойш 45 жилийн хугацаанд номын сангүйгээр хичээллэж байсан юм. Харин ХХБ энэ жил ашиглалтад орсон хичээлийн байрны өргөтгөлд нь төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн номын сангийн танхим байгуулж өглөө.

Ийнхүү Худалдаа, хөгжлийн банкны санаачлан эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэдийг төлөвшүүлэх үндсэн зорилготойгоор хэрэгжүүлж буй хүүхдэд чиглэсэн цогц төсөл амжилттай хэрэгжсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж