Фото: Ben Weller/ZUMAPRESS.com/globallookpress
Хойд Солонгос баруун эргийнхээ орчим их буугаар буудсан сургууль хийлээ гэж "Ренхап» агентлаг дамжуулжээ.
Өмнөд Солонгосын цэргийн хүрээний төлөөлөгч өнөөдөр орон нутгийн цагаар 07:20 орчимд их бууны хэд хэдэн буудлага хийсэн гэлээ. Шар тэнгис дэх маргаантай далайн бүсэд ганц сум унаагүйг тэр хэлжээ.
Нэгдүгээр сарын эхээр Хойд Солонгос цөмийн хүчтэй төхөөрөмж туршсаны дараа хоёр орны хоорондын байдал хурцатсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР