“Grand” уран бүтээлийн нэгдэл, “New Star” студитэй хамтран рок,поп стилээр чадварлаг дуулдаг хүүхдүүдийг шалгаруултанд урин дөч гаруй хүүхдээс шат дараалуулан шигшсээр таван хүүхэд шалгаран үлджээ. Эцсийн шатанд шалгарсан таван хүүхдийн хоёр нь “Grand” уран бүтээлийн нэгдэл дээр, гурван хүүхэд нь “New Star” студид бэлтгэгдэж байгаа юм байна. Энэхүү шалгаруулалтын зорилго нь рок,поп, хотын хөгжимд хувь нэмрээ оруулахуйц сайн дуучинг төрүүлэх бөгөөд шалгарсан хүүхдүүдэд урлагийн хичээл сургалтанд хамруулж мэргэжлийн түвшинд бэлтгэн, цаашид хамтран ажиллаж, чанартай уран бүтээл хийхийг зорьж байгаа ажээ.
Г.Даша