Кристин Лагард дахиад ОУВС-г толгойлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.20-нд нийтлэгдсэн

Кристин Лагард дахиад ОУВС-г толгойлж эхлэв

 

Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл сангийнхаа тэргүүнээр Кристин Лагардыг улираан томиллоо. Өмнө нь Лагард уг тушаалд нэр дэвшсэн цорын ганц хүн гэж нэрлэгдэж байсан юм. Түүний өмнөх бүрэн эрхийн хугацаа нь 2016 оны долдугаар сарын 5-нд дуусах байв.

 

Шинэ томилолтынхоо дагуу одоо Лагард санг 2021 он хүртэл толгойлно. Орос, АНУ зэрэг орнууд түүнийг дэмжинэ гэдгээ өмнө мэдэгдсэн байв. Оросоос уг сангийн гүйцэтгэх захирлын орон тоонд сууж байгаа Алексей Можин шинэ тушаалд томилсонтой нь холбогдуулан баяр хүргэснээ сүлжээний хуудаснаа бичжээ.

 

IMF

✔ ‎@IMFNews

IMF Executive Board Dean Alexei Mohzin congratulates Christine Lagarde on her selection for a second term.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж