Сугалаагаар хожсон мөнгө орж ирэхгүй байна гэв | News.MN

Сугалаагаар хожсон мөнгө орж ирэхгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.20-нд нийтлэгдсэн

Сугалаагаар хожсон мөнгө орж ирэхгүй байна гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд өчигдөр иргэдээс 50 шахам санал хүсэлт иржээ. Эдгээрт энэ оноос эхлэн хэрэгжиж буй НӨАТ-ын хуультай холбоотой асуудал юм. Дээрх хуулиар иргэд НӨАТ-ын сугалаагаа бүртгүүлснээр мөнгө хожих болсон. Тэгвэл №1602192935 дугаарын зочин “НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожсон.  Гэтэл энэ мөнгө нь одоо болтол орж ирэхгүй байна. Холбогдох Татварын газрын 1800-1288 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байна. Арга хэмжээ авна уу” гэжээ. Мөн цахилгааны төлбөрөө төлсөн атал хязгаарлаж тасалсанд гомдолтой байгаагаа иргэн №1602196482 дугаараар хэлжээ. Энэ тухай тэрээр “Баянгол дүүргийн 4-р хорооны Соот 3-ын 22 тоотын иргэн байна. Цахилгааны төлбөрөө төлсөн байхад цахилгаан хязгаарлаж байгаад гомдолтой байна. Иймд энэ асуудлыг холбогдох газар нь уламжилж өгнө үү” гэжээ. Мөн дараах санал хүсэлт ирүүлжээ. Үүнд:

№1602198292 Нисэх чиглэлийн автобус нь оройдоо ачаалал ихтэй цагаар хотруу явдаг чиглэлдээ бөөгнөрч байна. Анхаарч ажиллана уу. Номын сангийн буудал дээр нисэх чиглэлийн автобус хүлээж 1 цаг болдог. Нисэх багшийн дээд гэж явуулах боломж байгаа юу?.

№1602192811 Чингэлтэй дүүргийн татвар ил тодын тайланд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүсийг ялгаварлаж дугаар өгсөн нэрийдлээр авахгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?

№1602193708 Буянт ухаа 1-р хороолол нь байрны мөнгөний 50 хувиас их ус халаасны мөнгө гэж авч байна. Мөн СӨХ-ны мөнгө нь их гарч байна. Энэ ямар учиртай вэ.

№1602197225 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн оноо хасах шинэ журам хэрэгжиж байгаа. Гэтэл Чингэлтэй дүүргийн 19-р хороонд шөнийн цагаар гэрлээ унтраасан хулгайгаар явж байгаа машинууд ихээр явах юм. Энэ асуудлыг шалгаж өгнө үү.

№1602191814 Арилжааны бүх банкнуудаар зээлийн хүүг буулгах тал дээр Монгол банк анхаарч ажиллах шаардлагатай байна. Иймд холбогдох газар нь уламжилж өгнө үү.

№1602198170 72 цагийн дотор НӨАТ-ын талон идэвхжих ёстой гэсэн.  Гэтэл 1 газрын 10 гаруй талон идэвхжихгүй байна. Холбогдох байгууллагаас нь лавлаж асуухад Татварын ерөнхий газраас лавлаж асуу гэсэн.  Гэтэл тус газрын  1800-1288 дугаар нь болохгүй байна. Өөр холбоо барих дугаар байхгүй байна. арга хэмжээ авч өгнө үү.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-20 202.179.28.111

цахилгаан байрны төлбөр 200000 төлсөн баримт бүртгүүлээд байхад системд ирээгүй байна гээд байх юм

Зочин 2016-02-20 182.160.1.192

100 шахам баримт үнийн дүн зөрүүтэй гэж байх юм. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Тулгалт хийж болж байна, татварынхан чимээгүй байгаад байх юм. Заримдаа урам хугарч байна. За за , татварынхан худлаа шааж байна гэж бодогдох юм

Зочин 2016-02-20 122.201.22.114

Өө бүр өмнөөс бүртгүүлчихсэн байгаа юм чинь, Зайсангийн Миний дэлгүүрийн 3 сугалааг маань өрсөөд бүртгүүлчихсэн байсан шүү, учрыг нь олж байж сална даа

ахаха 2016-02-20 202.179.10.150

Энэ ерөөсөө орж ирэхгүй юм байгаа биздээ.

зочин 2016-02-20 49.0.160.241

Хүлээгдэж байгаа гээд мөн ч их удлаа, бас үнийн дүн зөрүүтэй гээд худлаа гарах юм.Энэ талаар тухайн дэлгүүрээс лавлахад мэдэх ч үгүй бна шүү. За тэр утас нь бүр худлаа.

ZOCHIN 2016-02-20 202.9.40.184

ЭНЭ ХУДЛАА ХУМУУСЭЭ. ЮУН СУГАЛААНД МОНГО ХОЖИХ. ЭНЭ СИСТЕМ ПРОГРАМ НЬ ХУДЛАА БУТЭХГУЙ АСУУДАЛ. НЭГ ИХ МУНДАГ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХУМУУС БОЛЖ ХАРАГДАХ ГЭЖ ЯДЧИХСАН ЮМНУУД. АМЬДРАЛД ХЭРЭГЖИХЭД БУТЭХГУЙ АСУУДАЛ. УЛСЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА ГЭЭД СУУДЛИЙН ЗАЙ БОГЛООД КЕНДИ КРАШ ТОГЛОЖ НЭГ ИХ КОНПЮТЭР ШИРТСЭН ХУМУУС Л ИХЭНХ НЬ БАЙГАА Ш ДЭЭ ЯГ УНЭНДЭЭ. ИНГЭЖ АРД ИРГЭДЭЭРЭЭ ТОГЛОЖ ХУГАЦАА АВАХАА БОЛЬМООР ЮМ. АРД ИРГЭД ЧИНЬ АМЬДРАХ АРГАГУЙ СОХОРЧ ГУЦЛЭЭ Ш ДЭЭ. МАНАЙ УЛС ЖИЛ ИРЭХ ТУСАМ УЛАМ Л АМЬДРАЛ НЬ МУУДААД БАЙХ ЮМ. ХАЖУУ УЛС ОРОН НЬ УЛАМ Л САЙЖРААД БАЙХ ЮМ. ЯМАР УЧИР БАЙНАА. 76-аа ЮУ БОДОЖ БАЙНАА. АРД ТУМНИЙХЭЭ ТОЛОО АЖИЛЛААЧ.?????? ТА НАРИЙН АМЬДРАЛ БОЛ ОДОО ТАСАРЧЛАА Ш ДЭЭ. ЯМАР Ч БАЯН ТАНСАГ САЙХАН АМЬДАРДАГ ХУМУУС ЮМ. ООРСДИЙНХОО АМЬДАРЧ БАЙГААГ ХАР БИДНИЙ АМЬДАРЧ БАЙГААГ ХАР ОДОР ШОНО ШИГ ЯЛГААТАЙ БАЙНА. УИХ - Д УХЭН ХАТАН ТЭМУУЛЦГЭЭХ ЮМ. ЭНД НЭГ УЧИР БАЙНАА. ООРСДОО Л БАЯЖИХ. ОДОО БОЛИО. АРД ТУМНЭЭ БОД?????????. УНЭНДЭЭ ГУЙЖ БАЙНА ТЭГЭХУУ. НИЙГЭМ УЛАМ АЙМААР БОЛООД БАЙНА. ????????

иргэн 2016-02-20 103.26.193.112

Тавин ус эмийн сан ибаримтаа огт өгөхгүй байна. 5-6 удаа үлйчлүүлэхэд өгөхгүй, шаардахад интернет тасарсан гээд байх юм.

зочин 2016-02-20 150.129.140.138

ebarimt төслийн хэрэгжүүлэгчид ажлаа хурдан, яг таг хийгээчээ.Анх ярьсан шигээ ажиллахгүй байна.

баяраа 2016-02-20 103.229.122.194

байрны мөнгө төлсөн баримтаа бүртгүүлэх гэтэл баримт бүртгэж авахгүй байхын 2сар дарааллан байрны мөнгө тушаасан баримт бүртгүүлэх гэж үзсэн болохгүй байна лээ? төрийн банкнаас асуухаар мэдэхгүй гэж мурьж байсан теллерүүд нь

irgen 2016-02-20 59.153.114.18

bars zah NUAT BARIMT UGUHGUI BN

Зочин 2016-02-20 112.72.11.67

sugalaa bol hudal shu de hoshig ruulanaaaa gej

Зочин 2016-02-20 103.57.95.130

Угаасаа програм нь маш түүхий байна лээ. Зүгээр л хэрэглэгчийн интерфэйс дээрээ тийм байгаа юм чинь цаанаа бол авах юм байхгүй л дээ.

Зочин 2016-02-20 103.9.90.227

системд мэдээлэл ирээгүй гээд сар болох юм ямар учиртай юм бэ Жишээ нь байрны мөнгө төлсөн төрийн банк мэдээлээ ирүүлдэггүй юмуу

Зочин 2016-02-20 182.160.33.98

ТҮЙ МАЙ ХОШГИРСОН ХОГ ВЭ?

Зочин 2016-02-20 202.9.40.82

Иргэд ямар нэгэн зүйл худалдаж аваад bar-code бүхий төлбөрийн чекийг www.e-barimt.mn сайтад бүртгүүлж байгаа. Гэтэл зарим нэг баримт нь огт баталгаажихгүй юм. Надад лав баталгаажаагүй 3 чек байна. 14 хоног тутамд сугалаа тодруулаад өчнөөн хүн их мөнгө хожлоо. Гэвч хонжвор хожсон хүмүүс нь үүнийгээ мэдэхгүй явж байна гээд л мэдээллээд байсан. Уг нь бол хонжвор хожсон бол мэдэхгүй байна гэдэг их эргэлзээтэй юм. Бараг л өдөр бүр дэлгүүрээс хүнсний бараа худалдаж аваад шинэ чекээ бүртгүүлэх гээд www.e-barimt.mn рүү хүмүүс өдөр бүр, зарим нь бүүр өдөртөө 2-3 удаа нэвтэрч байгаа даа. Уг нь бол хонжвор хожсон бол хэрэглэгчийн цэсэн дээр нь хонжвортой сугалаа, хонжворын хэмжээ нь харагдаж байхаар л сайт нь хийгдсэн юм байна лээ шд. Эндээс татварын байгууллагынхан иргэдийг молигодоод байгаа ч юм бол уу? гэсэн хардлага надад төрөөд байгаа юм даа. Би бол тэр сугалаанд нь итгэл үнэмшил муутай л байгаа.

Зочин 2016-02-20 59.153.114.60

Haha ugaasaa mongo baihgui yum chin yunorj irehiin Idej uugaad duussan shuu dee

Зочин 2016-02-20 172.101.82.153

Za tegnee ter, luivar ni ilerch ehellee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж