"Хил нээхгүй, шаардлагатай бол хөл хориог сунгана"

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

"Хил нээхгүй, шаардлагатай бол хөл хориог сунгана"

"Хил нээхгүй, шаардлагатай бол хөл хориог сунгана"

Монгол Улсын Шадар сайдаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх талаар ямар нэг шийдвэр гарсан уу. Аравдугаар сарын 31-нд дуусах хугацааг сунгах уу?

-Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж, Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж, аравдугаар сарын 31-н хүртэл сунгасан байгаа. Цаашид бид хилийн хориог хязгаарласан асуудлыг ч мөн сунгахаар төлөвлөж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргана. Цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж байж шийднэ.

-Онцгой байдлын ерөнхий газар өндөр үнэтэй автомашин авсан гэсэн асуудал үүссэн. ОБЕГ таны харьяанд байдаг байгууллага. Тэгэхээр энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Миний харьяанд хэд хэдэн агентлаг харьяалагддаг. Тиймээс худалдан авалтын ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Төрийн худалдан авалтын үйл ажиллагааг хүний оролцоогүйгээр явуулах ёстой гэсэн байр суурин дээр ажиллаж байгаа. Маргааш бид худалдан авах ажиллагаа явуулж буй байгууллагуудын цахим шилжилттэй танилцана. Төрийн худалдан авалттай холбоотой авлига, хээл хахууль, хүнд суртал асуудал их байгаа учраас эрх зүйн асуудлыг боловсронгуй болгохын тулд хуульд нь өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа. Үүний дагуу цахим шилжилт рүү оруулна.

-Гадаадаас ирэх зарим нислэг суудал дүүрэхгүй байна гэсэн мэдээллүүд яваад байна?

-Гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг Засгийн газраас эрчимжүүлж байгаа. Бид дулааны улиралд багтааж таван шалгуурт оруулсан хүмүүсээ авах ажил үндсэндээ дуусч байна. Өнөөдрийн байдлаар Европ, Авсрали, Зүүн өмнөд азиудаас Монгол руугаа ирэх иргэдийн хүсэлт буурсан. Зарим нислэг суудал бүрэн дүүрэнгүй ирж байгаа. Сөүл-Улаанбаатар чиглэл рүү долоон удаагийн нислэгийг энэ сард үйлдэх бөгөөд онгоц дүүрээд ирж байгаа. АНУ-ын Сиатл-Улаанбаатар чиглэлээс ирсэн сүүлийн хоёр нислэг суудал дүүрэхгүй ирж байгаа. Гадаадаас ирэх иргэд санхүүгийн боломжгүй бол тухайн улсынхаа холбогдох байгууллагад хандах боломжтой. ШӨХТГ-т онгоцны тийзтэй холбоотой шалгалт хийсэн. Цар тахалтай холбоотой нислэгүүдтэй холбоотой шалгалт хийж, олон улсын жишиг үнэтэй харьцуулж, буулгах чиглэл рүү ажиллаж байна.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх болон шинээр байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээрт орж эхэлсэн гэсэн мэдээлэл гаргаад байна?

-Засгийн газар ажлын хэсгийн хүрээнд төрийн байгууллага дээр байгаа тоо баримтуудыг нэгтгэж байна. Би Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй сүүлийн 10 жил уулзаагүй, 49 талын хүмүүстэй уулзсан зүйл байхгүй. Энэ асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд таван Ажлын хэсэг гарч, ажиллаж байсан. УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоог хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ. Монголбанк, Хөгжлийн банк, Засгийн газрын бүх төлөөлөл орж ажиллаж байна. Орон нутгийн сонгууль болж байгаа болохоор энэхүү сэдвийг улстөржүүлж байна. Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид өгөхгүй. Цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж байх болно.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж