"Ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол уурхайчид ажил хаяна" | News.MN

"Ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол уурхайчид ажил хаяна"

"Ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол уурхайчид ажил хаяна"

"Ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол уурхайчид ажил хаяна"

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ өнөөдөр /2020.10.13/  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.


МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.АМГАЛАНБААТАР:

-Хөдөлмөрийн тухай хууль нь бүх салбарт үйлчлэх онцгой хууль.  Тиймдээ ч хуулийн  үйлчлэл, ач холбогдлын  хувьд Үндсэн хуулийн дараа ордог том хууль. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр  МҮЭХ, Засгийн газар, Ажил олгогч, эздийн холбооны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа.  Ажлын хэсгийн бэлэн болсон шинэчилсэн найруулгын төсөл Улсын Их хуралд өнгөрсөн 2019 оны  гуравдугаар сард өргөн баригдаад хэлэлцүүлгийн үе шат явагдаж байгаа.  Өнгөрсөн хугацаанд  саналын зөрүүтэй  байсан зарим асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн ч дараах хуулийн өөрчлөлт нь өмнөх хуулийн заалтаасаа дордох магадлал өндөр,  хөдөлмөрийн харилцаа хэвийн  явагдахад хүндэрч болзошгүй байна. Тиймээс  УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт дахин хандаж байгаа юм.

Нэгдүгээрт:

-Хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ажил олгогч, төрийн байгууллага, ажилтан биелүүлэхгүй тохиолдолд нөгөө тал нь сонирхлын маргааныг үүсгэдэг. Энэ хуулийн үйлчлэл  нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд бий. Харин  шинэчилсэн найруулгын  хуулийн  төсөлд  сонирхлын маргааныг байхгүй болгох, сонирхлын маргаан үүсэх эрхийг хязгаарлах заалтыг оруулж байгаад МҮЭХ эсэргүүцэж байна

Хоёрдугаарт:

-Манай бүх салбар үйлдвэрчний холбоод тухайн салбарынхаа ажил олгогчийн эрхийг хамгаалах хүрээнд тус салбарын төр захиргааны байгууллагуудтай хэлэлцээр хийдэг. Харин шинэчилсэн найруулгын  хуулийн  төсөлд талуудын зохицуулалт алдагдаад байгаа юм. Тухайн  салбарын төр захиргааны байгууллага буюу салбарын яам нь оролцохгүй байх зохицуулалтыг тусгасан. Хэрэв маргаан гарвал тухайн салбар нь хөндлөнгийн байдлаар буюу зохицуулагч хэлбэрээр  оролцох зохицуулалтыг эсэргүүцэж байна. Төр өөрөө, хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн үүргээсээ зайлсхийж байна гэж харж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа явах  ёстой. Маргаанд салбар яам, салбарын ажил олгогч, үйлдвэрчний эвлэл орох ёстой гэсэн заалтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна.

Гуравдугаарт:

-Шинэчилсэн найруулгын  хуулийн  төслийн 76.3-т зааснаар  "Зайлшгүй шаардлагатай  тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулж болно" гэх заалтыг хасах саналтай байна. Одоогийн хуулиар ажилтан илүү цагаар ажиллах асуудлыг тухайн ажилтантай тохиролцож шийдвэрийг гаргадаг. Шинэ хуулиар бол ажилтантай тохирохгүйгээр тухайн аж ахуйн нэгж байгууллага хэдэн цагаар  ч хамаагүй  илүү цагаар ажиллуулах нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Дөрөвдүгээрт:

-Уул, уурхайн салбарын  ажилчид  ээлжээр ажилладаг. Өөрөөр хэлбэл гэр орноосоо хол, удаан хугацаагаар хөдөлмөр эрхлэх нь сүүлийн хэдэн жил ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Тиймээс үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах тохиролцоог хийсэн боловч хэд хоногоор ажиллаж,  амрах вэ гэдэг  дээр ажлын хэсгийнхэн санал нэгдэж чадсангүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 20 өдөр ажиллаж 15 хоног амарна гэж заасан. Гэвч энэ төрлийн салбарын ажилчид ихэнх нь 20 хоног ажиллаж, арван хоног амарч байгаа. Гэтэл үүнийг хуульчлах гээд байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэлээ.

Дээрх заалтыг уул, уурхайн олборлолтын 14 компанийн 3400 ажилчид гарын үсэг зураад өргөдлийн байнгын хороонд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болох хүсэлтийг өгсөн.

Өргөдлийн байнгын хороо татан буугдсан ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээрх асуудлыг хариуцаж байгаа. Тоо баримтаас харахад жилд 4500  гэр бүл салж, 5000-6000 хүүхэд өнчирч байна. Сүүлийн таван жилийн  хугацаанд  Өмнөговь аймагт амиа хорлосон 76 иргэний амиа хорлосон шалтгааны ихэнх хувийг эхнэр, нөхрийн хардалт эзэлж байна. Тиймээс  уул уурхайн компанид ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амралтыг тэнцүү горимд шилжүүлэх шаардлагатай. Уртын ээлжид 14 хоног ажиллаж долоо хоног амарч байна. Зарим нь бүр 180 хоног ажиллаж, 20 хоног амрах жишээтэй. Зургаан  сар гэртээ ирэхгүй байх хооронд гэр бүлийн харилцаанд ямар ан цав гарах уу. Хэрэв энэ асуудлыг авч хэлэлцэхгүй бол уурхайчид ажил хаялтад нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

L 2020-10-13 183.81.171.139

Demjij baina

Avatar

chinzoo 2020-10-13 66.181.161.116

demjij bna

Avatar

14:14 2020-10-13 202.126.89.78

Дэмжиж байгаа шүү

Avatar

Hhk 2020-10-13 202.21.107.16

Manai hhk 14 14 bolgohod asuudal alga gol ni teeveriin zardal nemegdeh uchir ajilchdiin avdag tsalin bagasah bolno zuvshuurch bval 14 14 bolgohod neeh tatgalzaad baih ym alga

Avatar

Chuhal hhk 2020-10-13 202.21.107.16

14 14 bolgohod asuudal alga gehdee teevriin zardal odoonii baigaagaas nemegdeh uchir odoo avdag tsalin chini buurna l gsen ug shdee zuvshuurch bval manai hhk 14 14 bolgohod asuudal alga

Avatar

Зочин 2020-10-13 202.55.191.130

20/10 gevel demjih hun olon bii shuu 14/14-iin nyaltsgainuudaa

Avatar

Зочин 2020-10-13 202.55.191.130

neeh l ih amarmaar baina gesen ulsuud 14-hun honog ajillaj chadahgui, ehneruud ni teriig bas oilgohgui salj sarnij hardaj amia horloj baival odoo tavilan yum daa.. 56/28 ajillahdaa gomdolloj buland suuj uilaagui ter uyeiin uurhaichid maani l changa hatuu, shildeg erchuud baijee. shine uyeiin uurhaichid ch dee nyaltsgai nyalzrai baina daa

Avatar

Зочин 2020-10-13 202.131.225.197

urt hugatsaand ajillaad amia horlodog gesen ug uu? yasan h hyamdhan ami ve? ter 14/14 bolgo geed baigaa ulsuud aa, zaluus aa! 14/7 taalagdahgui bol ajlaasaa garch uur ajil haisan ni deeree minii hugshuun. hen ch chamaig hucheer avaachij ajilluulaagui

Avatar

T. Dorjgotov 2020-10-13 66.181.161.68

Eeljiin ajiliig 14/14bolgohiig demjij NBA.

Avatar

Зочин 2020-10-13 203.91.118.251

Цалин буулгахгүйгээр 14/14 болгох талаас нь бодолцож үзээсэй. Үр хүүхдээсээ хол олон хоног ажиллаад, тэднийхээ хайрлуулах эрхийг зөрчин байж ажиллаж байна шүү дээ бид хэд чинь. Хатгаа авч, халуураад эмнэлэгт хэвтэж байхад нь очиж чадахгүй утасны цаанаас нулимсаа унагаад, хажууд нь байж чадахгүй хий дэмий сандарч бухимдаад л хэцүү байдаг шүү. Гэтэл хотод дэргэд нь ажиллах гэхээр бараг 3 дахин бага цалинтай ажил л олдоно. Амьдралаа жаахан сайжруулж байгаад хол ажиллахаа болино доо гэж боддог.

Avatar

Зочин 2020-10-13 49.181.150.113

Муусайн уурхайчид хамгийн эрсдэлтэй ажлыг хамгийн их ашигтай ажилладаг уурхайн эзнээс өчүүхэн бага цалин авч хийж байгаа. Хөдөлмөрийн хуулийг та нарын эрх ашигт үйлчлэхгүй болгох лоббиг том компаниуд хийдэг юм. Махчин шувуу идэх махаа том болгох гэж дайрахад өөрсдийгөө хамгаалах чадвартай бай. Хөдөлмөрийн хуулиар ажил хаях эрх, сонирхлын маргаан үүсгэх эрх 1 номерын чухал эрх. Энэ заалтыг байхгүй болговол Үйлдвэрчний Эвлэл орших эрхгүй.

Avatar

Nomin 2020-10-13 202.131.225.197

Байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулж байгаа талаар ямар нэг зохицуулалт оруулаагүй юу?

Avatar

Зочин 2020-10-13 103.212.119.21

Хуульд орох 20 /10 чинь хамгийн зөв хувилбар ш дээ. Энэ дотор компани өөрсдөө 14/7 болгоно уу 14/14 болгоно уу дотоод асуудал ш дээ. ҮЭ энэ дээр тохирох шаардлага бол үгүй энд бичсэн бусад асуудлын хувьд харин зөв ажилласан бна. 14/ 7 бол ажил олгогч ажилтан 2 тохирч ажиллах хамгийн зөв хувилбар юм бна гэж уурхайчин би бодож байна. Хэрэв жасаагаар ажиллаж чадахгүй бол гэр бүлтэйгээ ойр ажиллах боломж хүн бүрт байгаа. Уурхайчид бүгд дэмжиж байна ажил хаяна энэ тэр бол Амгаланбаатарын шоу байхаа.

Avatar

Зочин 2020-10-13 202.126.89.115

За чи зайлаа

Avatar

Hun bai 2020-10-13 66.181.161.55

Chi bol uurhaichin hun bish baina medehgui baij hudlaa uleehee bolih l heregtei shuu

Avatar

Зочин 2020-10-13 66.181.182.252

Zuv shuu bid 14 bolon 20 honog ajilahdaa dandaa 12 tsag ajillana, olon jil ingj ajillahad mash hvnd shuu, 14 honog ajillaj chadahgui bj gj heleed bga hvmvvs 10 jil 14/7 20/10 gd yvaad uzeetei, bs 7 bolon 10 honog buten amardaggui shuudee malnuudaa

Avatar

uurhaichin 2020-10-13 66.181.180.75

amidraliin ihenh heseg ajil deer ongorno gedeg ger bvl salaltiin neg shaltgaan shuu dee bodoltsoh l asuudal

Avatar

Зочин 2020-10-13 192.82.69.199

20:10я боломжийн шдээ.Бүтэн жилийн 6 сар ажиллаж 6 сар амрана гэж юу байхав дээ малнуудаа

Avatar

Aagii 2020-10-13 202.55.191.130

yag ynen. ter 6 sariinhaa hed honogiig arhi uuj, hed ni hereg tuvugt oroh bol?

Avatar

Зочин 2020-10-13 202.126.89.2

Hehe ineedtei ym yrihiin zvger oorsdoo yvad ajillad vz malnudaa

Avatar

Uurxaichin 2020-10-13 192.82.67.81

14 xonog ajilj chadaxgvi archaagvi iim bolxoor l xytad ajilchid xergtei bn manai mongol zaluus mongond durtai ajil xiij chadaxgvi xetsvv chadxgvi bga bol garchaach tsana chine ajilxiig xvsj bga ochnoon xvn bn ger bvl salina ch gex shig xymdxan amidraltai p***a nuud we

Avatar

Miner 2020-10-13 202.9.40.98

Erguu ats min 14/14 bolwol yadaj dahiad neg eelj nemegdej dahiad heden mingol zaluus ajiltai bolno. Chi harwaas ajilgui s** l bna

7 0
Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.1

Ямар бүх хүн чамь шиг архичин биш дээ

Avatar

Зочин 2020-10-13 192.82.69.199

Yoooo

Avatar

Uurhaichid 2020-10-13 202.126.90.81

Ene huuli mash heregtei huuli ajilguidel bagsah neg alham bno

Avatar

14.14 2020-10-13 202.70.38.18

ЗӨВ

Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.95

20:10 бол хамгийн зөв хуваарь. Юун 14:14 бэ? 14:14болвол цалин буурна. Тэгээд цалин багаслаа гээд тэнэгтэнэ. Жилийн 6сар ажиллаад 6 сар амарна гэж юу байхав дэ.

Avatar

Gg 2020-10-13 64.119.18.29

Haha batsaanuud l iim zuil yarina

Avatar

Зочин 2020-10-13 202.126.88.182

Zailaa s** yu h*****d bgan

Avatar

Зочин 2020-10-13 202.55.191.40

Bie chin uvduhuur oilgondoo chi

Avatar

Зочин 2020-10-13 103.57.93.233

hoshnogo min uurhaid ajilj uzcheed olon ym yri.amralt bagatai baisanaas osol .hoorondoo.ul oilgoltsol uusch zodoon tsohio ih gardag.90%ni erchuud uchraas

Avatar

Уурхайчин 2020-10-13 103.212.119.21

Чи хотод гэртэйгээ ойр ажил олж хийл дээ хэн ч хориогүй би ч уурхайчин хөдөрмөрлөж л бна даг харин14/7 хуваарьтай ажилладаг бол бүр зүгээр 28/14 жоохон хатуу л бна

Avatar

Miner 2020-10-13 202.9.40.98

Chi ch yahaw office-d suudag gants bie heden manuuhainuudiin neg l biz bodwol.

Avatar

Uuraichin 2020-10-13 202.126.90.81

Tegeed bool shig ajilah yumuu chi ger bulteigee amidralinhaa 4/1 unguuh tiim saihan gj bodoj bna uu

Avatar

miner 2020-10-13 66.181.161.61

3/1 shde

Avatar

Монгол хүү 2020-10-13 103.206.195.230

ИХЭНХ УЛСАД ХУУЛИЙГ ОЛОНХИЙН НИЙТИЙН НИЙГМИЙН, АРД ИРГЭДИЙН, АЖИЛЧДЫН ТАЛД ГАРГАДАГ БӨГӨӨД ХҮРСЭН ТҮВШИНГЭЭС БУУРУУЛАХГҮЙГЭЭР ЗАСАЖ САЙЖРУУЛДАГ ТАЛ БАЙДАГ. ГЭТЭЛ ХҮРСЭН ТҮВШИНГЭЭС БУУЛГАЖ АЖИЛ ОЛГОГЧДЫН ТАЛД БУЮУ ЦӨӨНХИЙН ЗАСАГЛАЛ ДАРАНГУЙЛАЛЫГ ДЭМЖСЭН ЗАСВАРЫГ ХУУЛЬД НЭМЖ ОРУУЛАХ НЬ ҮНДСЭЭРЭЭ ТУЙЛИЙН БУРУУ ЗҮГТ ЧИГЛЭЖ БАЙГААГИЙН БАТАЛГАА БОЛОХ БУЮУ… МОНГОЛ ХҮН Л МОНГОЛЫН ҮНЭТ ЧАНДМАНА ЭРДЭНЭ БОЛОХООС БУСАД ЮУ Ч БИШ ЮМ ШҮҮ ДЭЭ…

Avatar

Би 2020-10-13 192.82.71.189

Ажлын өдөр, амралтын өдрийг тэнцүүлбэл авч байгаа цалин нь багасна гэдгийг мэдэж л байдаг байгаа даа, Базарваань гэж

Avatar

Uurhaichin 2020-10-13 202.126.90.81

Medelguidee chamaas doloon dor hun baih uu

Avatar

М 2020-10-13 202.126.89.115

Цалин бол уурхайн зардалд маш бага хувийг эзэлдэг юм шүү мал минь.нэг ээлжийн ажилчдын цалингаар өслөө гээд уурхайн эздийн ашгын 0.1% л болно

Avatar

Зочин 2020-10-13 66.181.187.120

hayaachee muu laymanuud orii gesen ochnoon l grease monkeynuud duuren baina

Avatar

хувийн хэвшилийнхэн чиний үгэнд орохгүй дээ 2020-10-13 66.181.190.163

боолын ажил хийж бгаа от уул уурхайнхан юу гэж ажил хаяж чадах уу дээ.тэд боол,ямар ч эрх чөлөө байхгүй гэдгийг ойлгодоггүй амгаланбаатар шигээ малууд байх юм.түүний оронд цалин ,тэтгэмжээ нэмэхыг шаард,өөр чамд хийх ажил байхгүй.

Avatar

Зочин 2020-10-13 203.98.77.44

Жинкэн дүүрцэн тэгнэг ажилгүй ссда бнадаа чи.

Avatar

14/14 2020-10-13 202.55.191.40

Ajilgui muu n****

Avatar

zaas 2020-10-13 202.9.46.171

henii tolooo ajilaaad baigaaa yum lalaruuud bvgdeeeree shahuuu hooorondooo zawaaardag geeel duuldahiiin booon hvvvhdvvvd onchroh yum

Avatar

Зочин 2020-10-13 203.98.77.44

Тэгээд наад асуудлыг чинь арилгах гээд бна л** минь

Avatar

Зочин 2020-10-13 66.181.161.40

Uurhain amidral medehgui teneg bizdaanuud bitgii iluu yuman d hoshuu durj bai 14 -14 demjej bna

Avatar

Шахтёр 2020-10-13 192.82.93.3

Уурхайчин бид ажиллах гэж амьдраагүй амьдрах гэж ажилладаг. 14/14 зөв шүү! Хоцрогдсон хуулиа 20/10 болгож бүү дордуул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж