Европын холбоо Их Британи хоёр гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.20-нд нийтлэгдсэн

Европын холбоо Их Британи хоёр гэрээ байгууллаа

Фото: Reuters

 

Нэгдсэн вант улсыг Европын холбоонд үлдээх нөхцөлийн тухай тохиролцоог Европын холбоо Их Британитай хийсэн тухай Европын зөвлөлийн дарга Дональд Туск Twitter дэх өөрийн хуудаснаа мэдээлэв.

 

Их Британийг Европын холбооны гишүүнээр үлдээх шинэ нөхцөлийн талаар  санал нэгтэйгээр тохиролцлоо гэж Туск мэдээлжээ. Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкер мэдэгдэхдээ, “Европын зөвлөлийн даргатай хийсэн хүнд ажлын сарууд мөн Европарламенттай хамран ажилласан нь үр дүнд  хүрлээ” гэв. “Их Британид  юу шударга, тэр нь Европын холбоонд бас л шударга болно” гэж тэр бас Twitter-тээ нэмэн бичсэн байлаа.

 

Өөрийн оронд тусгай статусыг Европын холбоо олгохоор боллоо хэмээн уг тохиролцоог Их Британийн ерөнхий сайд тайлбарлав.

 

Олон улсын TNS группын санал асуулгаар Европын холбооноос гарахын төлөө британичуудын 36 хувь байгаа бол эсрэгээр 34 хувь нь саналаа өгчээ. Энэ удаагийн тохиролцоогоор, нэгдүгээрт  “европын супер гүрэн” байгуулах  ажилдаа Их Британийг  оролцуулахгүй гэдгээ Европын холбоо “тодорхой” мэдэгдэх ёстой гэнэ. Хоёрдугаарт нь  евро мөнгө нь тус холбооны албан ёсны мөнгөн тэмдэгт биш гэдгийг Европын холбоо зарлахаар боллоо.  Ийм маягаар Их Британи үндэсний валютаа хадгалан үлдэж байна.

 

Гуравдугаарт нь, үндэсний парламентууд нь  Брюсселийн шийдвэрийг  үгүйсгэх эрхтэй болох гэнэ. Үүгээр евро бүсэд багтдаггүй 9 орон үлдсэн 19 оны дарамтаас салах ёстой.  Мөн Лондоны Сити гэх хөрөнгө, санхүүгийн талбай онцгой баталгааг ЕХ-ноос авахаар болов.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж