Трампын төлөө дөрвөн өдөр мацаг барьсан эрэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Трампын төлөө дөрвөн өдөр мацаг барьсан эрэгтэй нас баржээ

Трампын төлөө дөрвөн өдөр мацаг барьсан эрэгтэй нас баржээ

Энэтхэгийн Телагана мужийн 38 настай эр Дональд Трампыг хурдан эдгээхийн тулд дөрвөн өдрийн турш мацаг барин залбирснаас болж зүрх нь зогсож нас баржээ.

Гэр бүлийнхнийх нь хэлж байгаачлан Бусса Кришна Ражу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг бурхан мэт шүтдэг байсан бөгөөд түүнийг цар тахлын халдвар авсан гэдгийг сонсоод маш их цочирдсон гэнэ.

Улмаар Ражу Трампыг хурдан эдгээхийн төлөө залбирч, хоол идэхээ болин мацаг барьж эхэлсэн аж. Дашрамд дурдахад, Трамп энэ сарын 1-нд халдвар авсан нь батлагдаж, гурван өдөр Уолтер Рид эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Ражугийн гэр бүлийнхний ярьснаас үзвэл тэрбээр энэ сарын 4-нд хамаатныхаа гэрт цай ууж байгаад ухаангүй болсон байна. Түргэн тусламжийнхан даруй ирсэн ч Ражу хэдийн насан эцэслэсэн байжээ.

Ражугийн дотны хүн нутгийн нэгэн сонинд “Ражу Трампыг халдвар авсан гэдгийг мэдээд маш ихээр цочирдож, гунигласан. Түүнээс хойш Ражу шөнө нойргүй хонож, хоолноос гарч, үргэлж Трампын төлөө залбирдаг болсон. Эцэст нь түүний зүрх зогсож нас барлаа” хэмээн ярьжээ.

Ражу өмнө нь Трампыг бурхан мэт шүтдэгээ зарлаж, гэртээ Трампын 182см өндөртэй хөшөөг залж, гэрээ Трампын сүм хэмээн нэрлэж байсан гэдэг. Тэрбээр түүнээс ч өмнө дөрвөн жилийн турш Трампыг шүтсээр ирсэн бөгөөд дахин сонгогдохынх нь төлөө үргэлж залбирсаар байсан гэнэ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж