Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрчээ. Ингэснээр нийт зөөвөрлөгдөж орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 320-д хүрлээ. Харин 1 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэнээр халдвараас 311 хүн эдгэрээд байна.
Эрүүл мэндийн яамнаас дэлхийн улс орнуудын болон манай улсын коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүрийн 11:00 цагаас хэвлэлийн хурал хийж мэдээлдэг. Тэгвэл ээлжит хэвлэлийн хурлыг долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад гурван удаа зохион байгуулах болсон юм.
ЭМЯ