Коронавирусийн халдвараас болж 2.5 сая булгыг устгалд оруулна

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Коронавирусийн халдвараас болж 2.5 сая булгыг устгалд оруулна

Коронавирусийн халдвараас болж 2.5 сая булгыг устгалд оруулна

Данийн өмнөд хэсгийн 63 амьтан үржүүлгийн газарт коронавирус дэгдсэн учир 2.5 сая орчим булгыг устгал оруулахаар болжээ.

Данийн мал эмнэлэг, хүнсний хяналтын газрын зүгээс дээрх устгалыг удирдан зохион байгуулж байгаа аж. Халдвар авсан амьтдыг тусгай мэргэжлийнхэн устгаж байгаа бол өвчний голомт болсон фермээс 8 км-ийн радиус дотор амьдарч байсан амьтдыг эзэд нь өөрсдөө унтуулах шаардлагатай хэмээн засгийн газраас үүрэг болгожээ.

Одоогийн байдлаар яг хичнээн булга устгагдаад буй талаар тодорхой тоо баримт байхгүй байгаа гэнэ. Мөн цагдаа нарын мэдээлж байгаагаар хоёр ч ферм дээрх шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийж, мэргэжлийнхнийг оруулахаас татгалзаж байгаа гэнэ.

Дани улс бол жилдээ 17 сая булгын арьс экспортлодог хамгийн том экспортлогч орон билээ. Нийт 1500 орчим булгын фермтэй хамтардаг Копенхаген үслэг эдлэлийн үйлдвэр дэлхийн бүх булган материалны 40 хувийг дангаар үйлдвэрлэдэг аж. Түүнчлэн Копенхагений ихэнх бүтээгдэхүүн БНХАУ, Хонгконгруу явдаг гэнэ.

Эрдэмтэд одоог хүртэл булга хэрхэн коронавирусийн халдвар авдаг, хоорондоо болон хүнд халдвар дамжуулдаг, өдгөө хичнээн хүн халдвартай фермерээс халдвар авсан зэрэг асуудлуудыг судалсаар байгаа юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж