Хабиб: Надад 5 тэрбум доллар амласан ч би Конортой дахиж тулалдахгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Хабиб: Надад 5 тэрбум доллар амласан ч би Конортой дахиж тулалдахгүй

Хабиб: Надад 5 тэрбум доллар амласан ч би Конортой дахиж тулалдахгүй

Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн шилдгүүдийн нэг Хабиб Нурмагомедов дахин Конор МакГрегортой тулалдах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өчигдөр/2020.10.12/ EPSN сайтад өгсөн ярилцлагадаа "The Ultimate Fighter" телевизийн шоунд баг дасгалжуулахгүй гэдгээ мэдэгдэж, Конортой дахин тулалдахгүй гэв.

Хабиб Нурмагомедов “Конор Ultimate Fighter" шоунд оролцож, баг дасгалжуулна биз. Тэрэнд олны анхаарлыг татах сайхан боломж. Би лав тэр шоунд оролцохгүй. Надад таван тэрбум ам.доллар амласан ч би тэр шоунд оролцохгүй, Конортой дахин тулалдахгүй. Бүр надад UFC холбоог хамтран эзэмших санал тавьсан ч би хүлээн зөвшөөрөхгүй. Би дахиж тийм зүйл хиймээргүй байна. Бүх зүйл дууссан. 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр би түүнийг дуусгасан. Би Конорын гэх бүхнийг дуусгасан. Түүнээс хойш би Дастин Пойрьег ялсан. Одоо Жастин Гэтжитэй тулалдахаар бэлтгэлээ базааж байна. Харин Гэтжигийн дараа хэнтэй тулалдахаа харж байж болно. Гэхдээ Конор байна гэж би бодохгүй” хэмээжээ.

Конор МакГрегор саяхан UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайттай харилцсан хувийн мессежүүдээ ил болгож, Хабибын уурыг хүргээд амжсан юм.

Хабиб Нурмагомедов болон Конор МакГрегор нар 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр UFC 229 өдөрлөгийн хүрээнд хоорондоо тулалдаж, Хабиб дөрөвдүгээр үед Конорыг ялсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
12
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж