Энэтхэгийн “Нирбай” далавчит пуужингийн туршилт бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн “Нирбай” далавчит пуужингийн туршилт бүтэлгүйтэв

Энэтхэгийн “Нирбай” далавчит пуужингийн туршилт бүтэлгүйтэв

Энэтхэг дотооддоо үйлдвэрлэсэн 1000км туулах чадвартай “Нирбай” буюу “Айдасгүй” далавчит пуужинг өчигдөр/2020.10.12/ туршсан ч техникийн асуудлаас болж бүтэлгүйтжээ.

Нирбай хол зайны, хагас дууны хүрдтай, газарт довтлох далавчит пуужин нь АНУ-ын Томахавк, ОХУ-ын Клуб СС-Н-27 далавчит пуужингуудыг дуурайлган хийсэн энэтхэг пуужин юм. Гэвч тус пуужин хөдөлгүүрийн асуудлаас болж хөөрснөөсөө найман минутын дараа амжилтгүй болсон хэмээн Энэтхэгийн батлан хамгаалах яамны эрдэмтэд мэдэгджээ.

Нирбай пуужинг хөөргөхөд ОХУ-ын Сатурн 50МТ турбофан хөдөлгүүр ашигладаг бөгөөд 2007 оноос хойш хөгжүүлэн судалж эхэлсэн гэнэ. Хэрвээ тус пуужин амжилттай болбол 300кг хүртэл жинтэй ердийн ба цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай бөгөөд нам өндрөөр нисдэг учир радарт тэр болгон баригдаад байдаггүй тун ашигтай зэвсэг болох юм.

Долдугаар сард мэдээлснээр Энэтхэгийн батлан хамгаалах яам дор хаяж 300 Нирбай пуужинтай болох зорилготой байгаа гэнэ. Пуужинг бүрэн бэлэн болсон гэж үзэхийн тулд дээрхээс гадна дор хаяж 20 туршилт хийх шаардлагатай бөгөөд үүнд 3-5 жил шаардагдаж магадгүй юм.

Эх сурвалж: DEFENCE NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж