МҮБХ: Допингийн асуудлаар АТГ-д хандлаа | News.MN

МҮБХ: Допингийн асуудлаар АТГ-д хандлаа

МҮБХ: Допингийн асуудлаар АТГ-д хандлаа

МҮБХ: Допингийн асуудлаар АТГ-д хандлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос өнөөдөр/2020.10.13/ Авилгатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа болон Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарт допингийн асуудлаар дараах хүсэлтүүдийг хүргүүллээ. Уг хүсэлтэд Авилгатай тэмцэх газарт шалгагдаж буй 2009-2018 онуудад Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж нэр бүхий албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийн талаар болон Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас 2020 оны арванхоёр, 2021 оны нэг, хоёрдугаар саруудад улс, аймаг, сумын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг хүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-13 66.181.166.196

МҮБХ гэж дампуу газар одоо тарах хэрэгтэй, өөрсдөө л олон толгойлж, хэрүүл тэмцэлдээ баригдаж өнөөгийн энэ хөл толгойгүй байдлын үндсийг тавьсан одоо тэгээд худлаа дүр эсгээд ийш тийш нь бичиг цаас шидлээд суух хэрэггүй л болов уу, ерөөсөө ганц хязгааргүй шунал дээр тулгуурласан үндэсний бөх гээч юмны орших тогтнох хугацаа дуусч байгаа бололтой

Avatar

Сүдоо 2020-10-13 103.140.10.195

Үндэсний бөхийг үгүй хийх санаархал хэзээ ч биелэхгүй ээ Харин шуналын дэв болж хэрүүл үүсгээд байдаг нөхдийг ийш нь ойртуулахгүй байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-13 122.201.22.242

Мэдээлэлийн гээд буруу бичсэн байна, мэдээллийн гэж э г гээнэ шүү дээ. Гэсэн тайлбарыг ирүүлсэн гэдгийг гэсэн тайлбартай албан бичиг ирсэн болно гэвэл утга, найруулга зөв болно. 2 хүн хоорондоо устаар ярьж байгаа юм шиг л бичсэн юм шиг санагдлаа. Шөвгөрсөн бөхчүүдийн биш шөвгөрсөн бөхчүүдээс гэж бичнэ. Мань мэтэд алдаагаа тоолуулж байна гэхээр их л бичиг үсэг муу сурсан нөхдүүд бололтой кккккк

Avatar

Зочин 2020-10-13 124.158.109.140

Уг нь монгол хэлний зүй тогтолоор гээгдэх эгшиг байх ёсгүй. Орос хэлний хуулбар дүрмээр бол гээхээр зохиосон Монгол, орос хоёр хэлний хэв шинж (Typology) нь огт өөр тул гээнэ гээхгүй гэдэг асуудал бас хоёр өөр гэсэн үг. Тэгээд бид орос хэлний хэмжүүрээр зөв юм шиг ч, монгол хэлний үүднээс буруу бичсэнээ зөв гэж боддог болжээ.

Avatar

дорж 2020-10-13 203.217.139.243

1.:Дотооддоо шингжилгээ хийж чадахгүй байж мөнгө зарж гадаадад шинжилгээ хийлгэх хэрэг байхгүй.
2. Наадмаар цол олгоод намар нь цолыг нь хураадаг төрийн тэргүүний зарлиг дэндүү үнэгүй юм болж хувирлаа.
3. БУлхай, хорон явуулга газар аваад байвал, түүнтэй тэмцэж чадах найдвар үгүй бол яах вэ?
4. ЕР нь допингийн шинжилгээг үндэсний спортоос хасах дээр байх. Тэгвэл дээр дурьдсан элдэв сөрөг зүйл алга болно. Бөхчүүд элдэв юм хэрэглэж биеэ хордуулах эсэхээ өөрсдөө мэддэг юм байгаа биз. Х

Avatar

Зочин 2020-10-13 202.126.89.226

Chi yasan bolovsrolgvi……….hvn be ? Vndesnii sportod doping hereglej bolno gej vzdeg ** tolgoigoo avaad hajuudaa taviach!

Avatar

Зочин 2020-10-13 202.55.188.81

Үндэсний бөх зугаа цэнгэлийн нэг хэлбэр болохоос спорт биш шүү дээ. Сумо допингийн шинжилгээ авдаггүйтэй адил явбал бөхчүүд эрүүл мэндээ бодоод эрт зодог тайлж найраа хийх нь багасна.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.170.130

албан тоотын үгийн алдаа, утгын алдаа бүүр тавиад туужээ ккк. ийм боловсрол муутай хүмүүс үү

Avatar

Үнэн 2020-10-13 202.126.89.64

Ямар алдаа байна, шүүмжлэгчээ кккк

Avatar

Ккк 2020-10-13 202.126.89.64

Дарга нарыг шүүмжилвэл утгын алдаа болох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж