У.Хүрэлсүх: Сүхбаатар аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна | News.MN

У.Хүрэлсүх: Сүхбаатар аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна

У.Хүрэлсүх: Сүхбаатар аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзав. Тэрээр Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа. Иргэдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дарьганга сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хүрээлэн байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхдүүдийг аль болох олноор нь тэтгэлэгт хамруулж ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, зарим асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ хэлэв. Ерөнхий сайд энэ өдөр аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарынхан болон бизнес эрхлэгч нартай уулзсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: zasag.mn

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 202.126.89.250

Хэнтийн тэнэгүүд дээр нэмж Сүхбаатарийн тэнэгүүд нэр авч болохгүйшүү Сүхбаатарчуудаа

Avatar

Зочин 2020-10-13 64.119.26.21

Энэ нөхөр энэ улс орныг халамж хавтгайрсан ажилгүйдлийн орон болгон хувиргалаа. Мөнгө олох эдийн засаг өсгөх талаар жижиг "а" ч алга.

Avatar

Зочин 2020-10-13 202.126.90.38

Зайл.шал дэмий ажлууд ярьсан байна.дэмий ажил хийхээр төлөвлажээ.

Avatar

иргэн 2020-10-13 202.70.34.70

Энэ хүн их зөв ярьдаг юм аа, даанч хийж чаддаггүй юм. Сү мэтээсээ салахгүй яаж урашлах вэ дээ.

Avatar

Зочин 2020-10-13 203.217.139.243

Панужин манужинтай солиорч явахаар улс орон чинь өрөнд баригдаж сүйрлээ ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж