Магнус Карлсен хоёр жилийн дараа анхны ялагдлаа хүлээв | News.MN

Магнус Карлсен хоёр жилийн дараа анхны ялагдлаа хүлээв

Магнус Карлсен хоёр жилийн дараа анхны ялагдлаа хүлээв

Магнус Карлсен хоёр жилийн дараа анхны ялагдлаа хүлээв

Өнөө цагийн дэлхийн шилдэг шатрын тамирчин, их мастер, дэлхийн аварга Магнус Карлсений 125 тоглолт буюу хоёр жил, хоёр сар, арван өдөр ялагдаагүй байсан цувралыг өнгөрөгч Бямба гаригт Ян-Кшиштоф Дуда нутагт нь зогсоожээ. Хоёр шатарчны хувьд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Норвегийн шатрын тэмцээний тавдугаар тойрогт хоорондоо тааран тоглож, дэлхийн чансаанд 15-т эрэмбэтэй Дуда ялсан аж.

Өдгөө 29 настай Норвеги шатарчин Магнус Карлсен хамгийн сүүлд 2018 оны долдугаар сард Азарбайжаны их мастер Шахрияр Мамедьяровд хожигдож байжээ.

Польш улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий дэлхийн аварга Магнус Карлсенг ялсан нутгийнхаа тамирчинд твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэжээ.

Дуда chess24 сайтад өгсөн ярилцлагадаа “Үнэхээр баяртай байна. Хожно гэж бодоогүй ч хожиж чадлаа. Хэрэв хожигдсон бол Магнуст хожигдсондоо бухимдахгүй байсан. Гайхалтай байлаа” хэмээн ярив. Хоёр тамирчин дахин тэмцээний зургадугаар тойрогт хоорондоо учраа тааран тоглосон бөгөөд Магнус Карлсен өрсөлдөгчөө ердөө 26 нүүдэл хийн ялж, хариугаа авчээ.

Норвеги улсад энэ сарын 5-16-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү шатрын тэмцээн нь цар тахлаас хойшхи анхны онлайн бус тэмцээн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж