Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын  дарга асан Б.Хурц нарт хамаарах Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.10.13/ 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал  давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ы өдрийн 10:00 цагт хийхээр болсон байна. 

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган өнгөрсөн долдугаар сард  Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.  Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан  Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж