Орон сууц, албан газар, дэлгүүр хоршоо хүртэл хүний арьсийг нэвт хатган, цусыг нь сорж, тэвчихийн аргагүй загатнаа үүсгэдэг энэхүү шөний амьдралтай бяцхан цус сорогчийн довтолгоонд өртөж, хүндхэн байдал бий болгожээ.
Хотын эрх баригчид 500000 долларын төсөв зардал амлаж, бясаа устгах ажил өрнүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Дүүргийн захиргааны зөвлөлийн дарга хатагтай Christine Quin “Бид бясаануудыг та нарын хоногийн тоо цөөрсөн шүү гэж анхааруулж байна” гэж заналхийлсэн аж.
Гэвч эрх баригчдын амлалт, үйл ажиллагаанд Нью Йорк хотын оршин суугчид төдий л сэтгэл хангалуун бус байна. www.bedbugcentral.com сайтын нэгэн мэргэжилтэн “Бясаа байхгүй газар гэж байхгүй болжээ… нэн ялангуяа албан газрын байдал тэвчихийн аргагүй боллоо” гэж мэдээлсэн байна.
Сүүлийн 12 сарын хугацаанд 31719 иргэн Нью Йорк хотын онцгой байдлын үйлчилгээнийгазарт хандан гомдол гаргажээ.
Бясааны довтолгоонд өртсөн Hollister, Abercrombie зэрэг дэлгүүр түр зуур дэлгүүрээ хааж, асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Түүгээр ч барахгүй дотуур хувцасны үлгэр жишээ болсон Victoria’s Secret дэлгүүр хүртэл үүд хаалгаа хааж, бясаа устгах устгах ажилд ханцуй шамлан оржээ.
Ширхэг цагаан будаатай дүйхүүц хэмжээтэй энэхүү цус сорогч 10 сарын настай бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш алга болоод байсан боловч хортон шавьж устгах DDT нунтгийг хортой хэмээн хэрэглэхийг хориглосон болон олон улсын нислэг олширсны улмаас ийнхүү дахин үржин өсч, өргөн хэмжээний довтолгоо эхлүүлсэн байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг