Оюутолгой ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Оюутолгой ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар шагнууллаа

Оюутолгой ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар шагнууллаа

Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа. “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан.

“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.

Түүнчлэн тэрээр “Бид даган мөрддөг орон нутаг болон байгаль орчны өндөр стандартуудаа хадгалан ажиллахын зэрэгцээ байгаль орчны мэргэжилтнүүд болон үйл ажиллагаагаа явуулдаг нутаг орныхоо иргэдийн заавар зөвлөгөөг цаашдаа ч үйл ажиллагаандаа тусган ажиллана” хэмээв.

Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч буюу The Copper Mark нь зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэлийг тодруулдаг анхны бөгөөд өдгөө байгаа цор ганц хөтөлбөр юм. Олон улсын зэсийн холбооноос харилцагчид, ТББ, зэс үйлдвэрлэгчдийн саналыг тусган анх санаачилж байсан хөтөлбөр нь олон оролцогч тал бүхий зөвлөлтэй бие даасан байгууллага болон өргөжин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Оюутолгойн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр болон байгаль орчны нөлөөллийг хэрхэн удирдан хянаж байгаатай холбоотой олон амлалт, үүргийг хүлээдэг. Монгол Улсын урт хугацааны хөгжил, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд Оюу толгой чухал үүрэг хүлээж байгаа гэдгийг тодотгож өгдөг бодлого, журам, арга барилуудад эдгээр үүрэг амлалт тусгалаа хэдийн олсон байна.

“Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ийн батламж буюу Copper Mark гэж юу вэ?

Copper Mark нь хариуцлагатай зэс үйлдвэрлэгч гэсэн утгатай. Зэс үйлдвэрлэлийн салбарын шилдэг туршлагуудыг төдийгүй тэдний НҮБ-н Тогтвортой Хөгжлийн Зорилгын 12 дахь зорилт болох тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ гэсэн бүлэгт оруулж буй хувь нэмрийг таниулахаар боловсруулсан нийгэм байгаль орчны хяналт баталгаажуулалтын анхны бөгөөд цор ганц систем юм.

“Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” хөтөлбөрт хэн оролцох боломжтой вэ?

“Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” нь сайн дурын хөтөлбөр. Зэс үйлдвэрлэж буй аль ч уурхай, үйлдвэрүүд (олборлогч, хайлуулагч) магадлан итгэмжлэлийн энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж