Хятадын эрх баригчид Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн гэв | News.MN

Хятадын эрх баригчид Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн гэв

Хятадын эрх баригчид Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн гэв

Хятадын эрх баригчид Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн гэв

Хятадын гаалийн ерөнхий газар  тус улсын төрийн өмчит эрчим хүчний компаниудад Австралийн нүүрсийг авахаа зогсоох чиглэл өгсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор нүүрсний хориг хэзээнээс эхлэн хэрэгжих талаар албан ёсны  дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч бүрэн хориг тавих бус харин импортын квотоо чангатгаж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ алхам нь Хятад, Австралийн харилцаанд үүссэн хурцадмал байдалтай холбоотой бөгөөд дээрх мэдээлэл тарсны дараа Австралийн зах зээл дээр нүүрсний болон эрчим хүчний компаниудын хувьцааны ханш унаж эхэлсэн байна.

Засгийн газрын тоо баримтаас харахад, Австрали улс энэ оны эхний зургаан сард Хятадад 7.3 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт юм. Австралиас Хятадад экспортолж буй төмрийн хүдэр, баяжмалын үнэ 16 хувиар өсч 43 тэрбум ам.доллар болжээ. “2019 онд Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн нь Монголоос нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал тулгарсантай холбоотой” гэж “Commonwealth Bank”-ийн түүхий эдийн шинжээч Вивек Дар ярьжээ.

Хятад улс энэ жил Австралийн экспортлогчдын эсрэг олон арга хэмжээ авсан. Тухайлбал, арвай буудайд татвар ногдуулж, махны импортыг түр зогсоож, дарсны импортын асуудлаар хоёр удаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Энэхүү арга хэмжээ нүүрс, төмрийн хүдрийн салбарт өргөжсөн нь Хятад улс нэр хүндээ хамгаалж цаашид эдийн засгийн шахалт үзүүлсээр байх болно гэсэн дохиог Австралид ойлгуулахыг оролдож байна гэж шинжээчид үзжээ. Учир нь Австралийн засгийн газар коронавирусын гарал үүслийг тогтоохын тулд Хятад улсыг шалгахыг дэлхий дахинд уриалсан нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэж, хоёр улсын харилцааг хөндийрүүлсэн юм.

Эх сурвалж: Guardian

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 202.21.100.210

2014 онд гадны хөрөнгө оруулалтаар баригдаад дуусчих байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нэг нөхөр саатуулаагүй бол манай улсын амьдрал арай илүү дээр хэдэн нүүрс ачсан жолоч нарын ослоор амиа алдсан тоо буурах байсан даа

Avatar

Зочин 2020-10-13 66.181.167.254

Яасан сайхан мэдээ вэ ээ? Монголоос бас нүүрс авахаа зогсоогоосой билээ??? Хятадууд л нүүрс авахаа зогсоохгүй бол Монголын энэ хэдэн тэнэг, шуналтай компанийн эзэд хамаг баялгийг маань ухаад дууслаа!!! Хэдэн сая тонноор нь нүүрсээ экспортод гаргалаа гээд монголчуудын амьдрал дээрдэж байгаа юм ерөөсөө алга!!!

Avatar

Зочин 2020-10-13 174.196.201.148

Nuurs ch yaamai. Alt l hetsuu bn.

Avatar

Зочин 2020-10-13 139.5.218.142

Төмөр замаа бариад дууссан бол өдийд алж байхгүй юу! Женко буруутай

Avatar

зочин 2020-10-13 66.181.166.196

Уг нь сайхан боломж, манай авилгач төр засаг ашиглаж чадах эсэх нь л эргэлзээтэй, чадвалковидын шархыг бага ч гэсэн нөхнө дөө

Avatar

Зочин 2020-10-13 202.126.89.90

za ashgui dee. ene bolomjiig l ashiglaj sharhaa nohno shuu

Avatar

Зочин 2020-10-13 66.181.170.73

“2019 онд Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн нь Монголоос нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал тулгарсантай холбоотой” гэнэ үү ерөөсөө ч тийм юм байхгүй зүгээр л монголчуудыг чангалсан хэрэг. одоо австралийг хятадууд энэ мэт ээлжлэх болно

Avatar

Зочин 2020-10-13 122.201.22.90

Маш зөв. Үхэрнүүдийг зодолдуулж байгаад нүүрсыг нь зүгээр ав.

Avatar

Женко 2020-10-13 202.179.25.175

МОНГОЛ НҮҮРСЭЭ ОРОС РУУ ГАРГАНА ГЭЭД ОЛОН ЖИЛ ЯРЬЖ БАЙГАА. ХЯТАДАД МОНГОЛЫН НҮ.ҮРСТЭЙ ҮНЭ БУУЛГАЖ ӨРСӨЛДДӨГ ОРОСУУД МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ХЭДЭЭР АВААД ЯАХ НЬ БҮҮ МЭД.

Avatar

Зочин 2020-10-13 59.153.115.58

Oros manai nuurseer yu hiih bilee. Uursdiihuu nuursiig yaya gej baij

Avatar

Зочин 2020-10-13 43.242.243.117

Энэ чинь манайд бөөн завшаан болох ёстой шүү дээ?!! Даанч манай ухаан муутай дарга нар үүнийг шуурхай, зөв ашиглаж чадахгүй л байхаа даа?!?!?

Avatar

Зочин 2020-10-13 122.201.22.90

Юуны чинь дарга ухаан хятад ухаан гэж агуу юм байна даога нарыг зодолдуулаад нүүрсыг нь зүгээр ав. Мэднээ чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж