Хятадын эрх баригчид Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Хятадын эрх баригчид Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн гэв

Хятадын эрх баригчид Австралиас нүүрс авахаа зогсоох чиглэл өгсөн гэв

Хятадын гаалийн ерөнхий газар  тус улсын төрийн өмчит эрчим хүчний компаниудад Австралийн нүүрсийг авахаа зогсоох чиглэл өгсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор нүүрсний хориг хэзээнээс эхлэн хэрэгжих талаар албан ёсны  дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч бүрэн хориг тавих бус харин импортын квотоо чангатгаж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ алхам нь Хятад, Австралийн харилцаанд үүссэн хурцадмал байдалтай холбоотой бөгөөд дээрх мэдээлэл тарсны дараа Австралийн зах зээл дээр нүүрсний болон эрчим хүчний компаниудын хувьцааны ханш унаж эхэлсэн байна.

Засгийн газрын тоо баримтаас харахад, Австрали улс энэ оны эхний зургаан сард Хятадад 7.3 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт юм. Австралиас Хятадад экспортолж буй төмрийн хүдэр, баяжмалын үнэ 16 хувиар өсч 43 тэрбум ам.доллар болжээ. “2019 онд Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн нь Монголоос нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал тулгарсантай холбоотой” гэж “Commonwealth Bank”-ийн түүхий эдийн шинжээч Вивек Дар ярьжээ.

Хятад улс энэ жил Австралийн экспортлогчдын эсрэг олон арга хэмжээ авсан. Тухайлбал, арвай буудайд татвар ногдуулж, махны импортыг түр зогсоож, дарсны импортын асуудлаар хоёр удаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Энэхүү арга хэмжээ нүүрс, төмрийн хүдрийн салбарт өргөжсөн нь Хятад улс нэр хүндээ хамгаалж цаашид эдийн засгийн шахалт үзүүлсээр байх болно гэсэн дохиог Австралид ойлгуулахыг оролдож байна гэж шинжээчид үзжээ. Учир нь Австралийн засгийн газар коронавирусын гарал үүслийг тогтоохын тулд Хятад улсыг шалгахыг дэлхий дахинд уриалсан нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэж, хоёр улсын харилцааг хөндийрүүлсэн юм.

Эх сурвалж: Guardian

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж