Аваргууд цомоо хамгаалах эхний тулаандаа яллаа

Хуучирсан мэдээ: 2020.10.13-нд нийтлэгдсэн

Аваргууд цомоо хамгаалах эхний тулаандаа яллаа

Аваргууд цомоо хамгаалах эхний тулаандаа яллаа

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын цуврал өчигдөр/2020.10.12/ Спортын төв ордонд эхэллээ.


  • Алдар Танан Гарьд 82 – 78 SBL Хасын Хүлэгүүд

Өнгөрсөн жилийн аваргын цуврал энэ жил эргэн ирсэн. Гэхдээ энэ жилийн шигшээ цувралд легионар тоглогч, Т.Санчир, Ц.Азбаяр, Б.Батжавхлан, О.Очирбат нар байсангүй. Алдар Танан Гарьд багаас финалын эхний тоглолтонд гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн П.Болортулгыг сэлгээ рүү шилжүүлж, лигийн тэргүүн тоглогч О.Ууганбаярыг гараанд гаргав. Харин Хасын Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд оюутны лигийн шилдэг тоглогч Т.Цогбадрах багтжээ. Тоглолтын эхлэлийг SBL Хасын Хүлэгүүд багийнхан сайн тавьсан.

Тус багийн ахлагч, лигийн тэргүүн тоглогч Б.Билгүүний хувьд өнгөрсөн плей-оффын шатанд Хан-Уул Хангарьд багтай хийсэн цувралын тав дахь тоглолтонд баруун гарын бугуйндаа гэмтэл авсан учир өчигдрийн тоглолтонд баруун бугуйндаа боолттой, аль болох ачаалал өгөхгүй байхыг хүссэн нь түүнийг довтолгооноос харагдаж байв.

Хоёрдугаар үед Алдар Танан Гарьд багаас М.Тэлмэн болон Б.Мөнхболд нар идэвхитэй байж, онооны зөрүүг багасгасан. Улмаар дөрөвдүгээр үеийн эхлэлд тэргүүлж эхлэв.

М.Тэлмэн хоёрдугаар үеийн төгсгөлд баруун мөрөндөө гэмтэл аван тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Тоглолтын сүүлийн хагаст Хасын Хүлэгүүд багийн тэргүүн тоглогчид О.Сэргэлэн, Б.Билгүүн нар сайн тоглолтоо үзүүлж байсан бол лигийн шилдэг мэргэн буучдын нэг З.Доржсүрэн болон Т.Мэндбаяр нар хэрэгтэй үед чухал оноонуудыг авч байлаа.

Бугуйныхаа бэртлээс болж хүссэн тоглолтоо гаргаж чадахгүй байсан Б.Билгүүн 18 оноо, О.Сэргэлэн мөн 18 оноо, зургаан бөмбөг таслалт, Т.Мэндбаяр 16 оноо, 11 самбараас бөмбөг авалт, зургаан ашигтай дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг тус тус толилуулжээ. Харин Алдар Танан Гарьд багаас Б.Мөнхболд гайхалтай тоглолтоо гаргаж, 19 оноо авч бүх тоглогчдын тэргүүлэн, гурван онооны шидэлтүүдийг хэрэгтэй үед амжилттай гүйцэтгэж байв.

Дөрөвдүгээр үеийн төгсгөлд тоглолт хоёр онооны зөрүүтэй байхад З.Доржсүрэн гурван онооны шидэлтээ алдан эсрэг талд Алдар Танан Гарьд багаас П.Болортулга тоглолтын эцсийн цэгийг тавьсан хоёр оноо авч, онооны зөрүүг дөрөв болгон холдуулсан юм.

Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт ирэх аравдугаар сарын 19-ний өдөр Спортын төв ордонд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж