Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох ГРАН-ПРИ тэмцээн Германы Дюссельдорф хотноо эхэллээ. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрээр ОХУ-ын бөх Наталия Кондратюваг хожин медалийн тавцанд зогссон юм.
Гавьяатын хувьд хэсгийн аваргын барилдаанд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгт хожигдсон. Харин Г.Отгонцэцэг финалд БНСУ-ын жүдочид ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Энэ өдөр барилдсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа шагналт V, эрчүүдээс 60 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт VII байр эзэллээ.
www.twitter.com/IntJudoFed
www.instagram.com/judogallery
ШУУД ҮЗЭХ: http://judolive01.lb.judobase.org/live/
Ч.БОЛОР