АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эмч Шон Конлей өчигдөр/2020.10.12/ Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу хэдэн өдөр дараалан сөрөг гарсныг мэдэгджээ.
“Та бүхний өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд би Ерөнхийлөгчийн сүүлийн хэдэн өдрийн шинжилгээний хариу сөрөг гарсныг зарлаж байна. Ерөнхийлөгчийн биед коронавирус байгаа эсэхийг Аббот Бинакснау түргэвчилсэн оношлуураар шалгасан. Түүнээс гадна лабораторид шинжилж үзэхэд коронавирус илрээгүй” хэмээн Конлей бичжээ.
Мөн тэрбээр лабораторид РНХ, ПГУ шинжилгээ хийсэн гэсэн ч чухам ямар төрлийн шинжилгээ хийснийг нарийн мэдээлсэнгүй.
Түүнчлэн дараалсан ямар өдрүүдэд Трампын шинжилгээний хариу сөрөг гарсан нь тодорхойгүй хэвээр байгаа төдийгүй шинжилгээ хийсэн түргэн оношлуур 100 хувь найдвартай эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь тус түргэвчилсэн оношлуураар халдвар авснаас хойш долоо хоногийн дотор коронавирусийг илрүүлэх зорилготой аж. Гэвч Трамп анх аравдугаар сарын 1-нд халдвар авсан нь батлагдсанаас хойш өдгөө 12 хонож буй. Түүнээс гадна Цагаан ордны зүгээс Трампыг эдгэсэн хэмээн албан ёсны мэдээлэл өгөөгүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ