Д.Отгонцэцэг Ази тивийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг Ази тивийн аварга боллоо

Тайландын Бангкок хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр дахин Азийн аварга төрлөө. Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Д.Отгонцэцэг Энэтхэгийн бөх Прияанкаг 2:2-оор хожин Ази тивийн аварга цолыг хүртлээ. Түүний хувьд БНСУ, Японы бөхчүүдийг ялан финалд үлдээд байсан юм.

Мөн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ. 

ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт бөх болов.

З.Болортунгалаг(хүрэл), Д.Отгонцэцэг (алт), О.Оюунтуяа (хүрэл)

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, өнөөдөр Д.Отгонцэцэг Азийн тивийн аварга боллоо.

Ийнхүү эмэгтэйчүүдийн найман жингээс БНХАУ гурван алтан медаль авч тэргүүлж байгаа бол Монгол, Япон улсын баг тус бүр хоёр алтан медальтай удаалж байна. Маргааш эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг, эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн аварга Гавьяат тамирчин О.БУРМАА

ШУУД ҮЗЭХ: http://livestream.com

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж