Прокурорын хуульд ҮХ давсан зүйл байхгүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Прокурорын хуульд ҮХ давсан зүйл байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Прокурорын хуульд ҮХ давсан зүйл байхгүй гэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 87.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг байнгын хороо руу шилжүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Прокурорын эрх мэдлийг Үндсэн хуульд зааснаас өөрөөр тавьсан гэж яриад байгаад хариулт өгөхийг хүсэв. Хууль зүйн сайдын тайлбараар бол Прокурорын хуульд Үндсэн хуулиас давсан зүйл байхгүй аж.

Мөн хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хууль сахиулах нь төрийн бүх байгууллагын үүрэг. Хуулийн төслийг харахаар захиргааны албадлагыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг шиг л юм харагдаад байна.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:  Ажил үүргээрээ хуулийг сахиулж байх үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газар зэрэг тухайлсан байгууллагатай холбогдох хууль. Зөрчлийн хууль ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Тийм учраас энэ хуулийг яаралтай гаргах ёстой байгаа.

Санал хураахад дээрх хуулийн төслийг гишүүдийн 89.3 хувь дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-19 202.9.40.13

Хуулийнхан өөрсдөө алдартай луйварчид болоод байхад хэн зөв явах юм бэ.

Зочин 2016-02-19 202.179.28.169

эх оронд минь шударга үнэн үйлчилдэг хууль алга. дүрэмээрээ машин бариад явж байхад урсгал сөрж орж ирээд мөргөсөн жолоочийн 100% буруу гээд дүгнэлт нь гарчихаад байхад Дарханы шүүх хурал хохироогчийн талын өмгөөлөгч солигдсон, хэрэгтэйгээ танилцаагүй, өмгөөлөгчийн бие өвдсөн гэсэн нэрийдлээр 4 удаа шүүх хуралыг хойшлууллаа. Хохироогч жолоочийн буруугаас дүүгийн минь эрүүл мэнд хутганы ирэн дээр хагалгаанд орж одоо хүнд байдалд байна. Үнэн шүүх гэж байна уу? Давтан бусдын амь насанд гэмтэл учруулсан этгээд ганц удаа ч уучлаарай байхгүй, хохирол арилгасан юм байхгүй инээгээд чаддаг юм бол шоронд хийгээрэй гээд явж байх юм...Хаана хандах бэ? Ард түмэн минь ээ...

gedg 2016-02-19 59.153.113.48

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.