
Их аварга Асашёорюүгийн эхнэр Г.Тамир зүрхний хүнд өвчтэй Ариунгоо охинд тусалжээ. Г.Тамирын дэмжлэгтэйгээр Японы “Sankei Shinbun” сонины дэргэдэх “Akemichan” сан мэс заслын бүх зардлыг нь дааж Япон улсад мэс засал хийлгэхээр болсон. Ариунгоо охин өнгөрсөн долдугаар сарын 5-нд Япон улсыг аав, ээжийн хамт зорьсон бөгөөд хагалгаа амжилттай болсон байна.
М.Анир