Хятадад олон хоногийн баярын дараа халдвар дахин эрчимжив | News.MN

Хятадад олон хоногийн баярын дараа халдвар дахин эрчимжив

Хятадад олон хоногийн баярын дараа халдвар дахин эрчимжив

Хятадад олон хоногийн баярын дараа халдвар дахин эрчимжив

Хятадын далайн эргийн Чиндао хотноо ирэх тав хоногт есөн сая хүнийг коронавирусийн халдварыг илрүүлэх оношлогоонд хамруулахаар болжээ. Учир нь 10 орчим хоног үргэлжилсэн баярын өдрүүдийн дараа дотооддоо халдвар тарсан 12 тохиолдол бүртгэгдсэн аж.

Хятадад өнгөрсөн наймдугаар сараас хойш коронавирусийн халдварын тархалт буурсан гэж үзэж байсан юм. Гэвч Чиндао хотод аравдугаар сарын 11-нд дотооддоо халдвар тарсан олон тохиолдол бүртгэгджээ. Дотооддоо тарсан халдвар нь гадаадаас эргэн ирж, эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүстэй холбоотой байгаа аж. Улмаар Чиндао хотын эмнэлэгт хөл хорьж, 114 мянга гаруй хүнийг ажилчдын хамт тусгаарлан, шинжилгээ авчээ.

Хятадад дотооддоо зорчих хөдөлгөөнийг нээснээр энэ сард болсон Намрын дунд сарын баяраар 600 сая гаруй хүн жуулчилсан тоон үзүүлэлт гарсан байна.

Хятадад энэ долоо хоногийн байдлаар нийт коронавирусийн халдварын 85 мянга 578 тохиолдол бүртгэгдэж, 4634 хүн нас бараад байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KORONOVIRUSAA YALLAA CH GEH SHIG HA HA 2020-10-13 202.21.108.185

TENEG

Avatar

Зочин 2020-10-13 66.181.184.214

Шинэ жилээ хйихээ больё.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.177.62

Халдвар тархалт хавтгай нас баралт ч өндөр байгаа биз төр засаг нь нөгөө л дардаг нуудаг аргаа хэрэглэж байгаа биз дээ үнэн г нь хэлсэн ЭРДЭМТНИЙХЭЭ бүх зүйлийг нь хааж тэр байтугай ЭЭЖИЙГ нь барьж хорьж байгаа төр засагтай улс өөрсдийгөө өөгүй өндөг болгож харагдах гэж их оролдох байлгүй дээ

Avatar

Зочин 2020-10-13 192.82.64.208

hugiin hujaa nart bitgii itge. hudlaa yarij baigaad l bid hediig haldaah bodlogotoi hugiin amitad.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж