Гурван байнгын хороо 10 хуулийн төслийг дэмжлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гурван байнгын хороо 10 хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Гурван байнгын хороо 10 хуулийн төслийг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо УИХ-ын чуулганы дараа хуралдаж Санхүүгийн хэлэлцээрийг Азийн хөгжлийн банктай байгуулах, Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах зээлийн хөгжлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох хуулийн төсөл, Ургамал малын эрүүл ахуй хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл зээлийн хэлэлцээрийг тус тус дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хязгаар аймгуудын зарим сумдын ОХУ болон Хятад улсаас авдаг цахилгааныг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төсөл, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэж байх үед хуулийн төсөл том байгаа учир Хаврын чуулганд шилжүүлэх саналыг байнгын хорооны гишүүд гаргаж горимын санал дэмжигдсэн юм. Ийнхүү хуулийн төсөл тус бүр дээр ажлын хэсэг байгуулж Хаврын чуулганд оруулж ирэхээр боллоо. 

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс