Беларусь жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрөв | News.MN

Беларусь жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрөв

Беларусь жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрөв

Беларусь жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрөв

Беларусийн эрх баригчид шаардлагатай тохиолдолд хууль сахиулагчдыг жагсагчдын эсрэг зэвсэг ашиглахыг зөвшөөрчээ. Европын сүүлчийн дарангуйлагч гэгдэж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког суудлаас буулгахын төлөө ард түмний эсэргүүцэл жагсаал өнгөрсөн наймдугаар сард болсон парламентын сонгуулиас хойш үргэлилж байна. Беларусийн эрх баригчдын зүгээс жагсагчдыг хэт туйлширч, үймээн самуун гаргаж, танхайрах болсныг онцлон мэдэгджээ.

Өнгөрсөн сарын хугацаанд эсэргүүцлийг хүчээр тараахын тулд Беларусийн хууль тогтоогчид олон зуун жагсагчийг баривчилж, хүмүүсийг зодож, эрүү шүүлт тулгаж, хүний эрхийг ноцтой зөрчиж буйг эх сурвалжуулж мэдээлжээ. Беларусийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн Ням гаригт болсон жагсаалын үеэр 700 гаруй хүнийг баривчилсан аж.  Нөгөө талд Европын холбооны гадаад хэргийн сайд нар Беларусийн Ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авахад бэлэн буйгаа анхааруулсаар байна.

Беларусийн нийслэл Минск хотноо цагдаа нар өчигдөр жагсаалыг тараахын тулд чанга дуутай гранат болон нулимс асгаруулагч, даралттай ус ашигласан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-13 146.115.161.230

Ardchilal nereer samuun degdeeh n medeej ANUd l heregtei. Suuliin heden jil ch hicheej baina daa. Yugoslav, Iraq, Afghanistan, Libya, Ukraine,Egypt uud harin uhaalag baisan. Syria yu bolov. Venezuel, Myanmar iig oroldool baina. Odoo Belarus. Zuun Europe iin ornuud y****n, hunii erhten niiluulehees uur yumgui, hunii erh yarihaas uuruur. Zegzger German haachiv. Tatra Skoda yav. Bid ch yalgaagui tsarai muutai ch uurtuu taarsan uildverleltei l bsan. Hojson n baigaa ch bas aldsan yum bn huuhduudee. B

Avatar

Зочин 2020-10-13 66.181.190.225

Америкчууд шиг буудах нь.

Avatar

Зочин 2020-10-13 122.201.21.120

Одоо ОХУ-ын эргэн тойронд тогтворгүй байдал буй болгох явдал эсрэг хүчний хамгийн гол зорилт болсон юм биш үү.Ардчиллын дараа л газар сайгүй үймээн самуун,зөрчил тэмцэл, жагсаал эсэргүүцэл, хүчирхийлэл талцал, түрэмгийлэл, танхай зэрлэгшил, шунал нүгэл, хохирол цөхрөл, үзэн ядалт, хахууль мөнгө, уналт сүйрэл, задрал бутрал, дайн тулаан, алаан хядаан, орчлонгийн хамгийн адгийн зүйлсийг л буй болгож байна.. Үүнээс болж зөвхөн олон түмэн л хохирч байна.

Avatar

Зочин 2020-10-13 202.9.46.8

Манай Хүүк ийм болох зорилт тавиад идэвхтэй ажиллаж байгаа ш дээ. Ямар ч байсан хүчний байгууллагыг өөртөө авсан бололтой. Цэргүүд Хүүкийн төлөө ард түмнийг буудна гэж төсөөлж байгаа байх. Цагдаа болч яалтачгүй Хүүкийн тушаалыг биелүүлэх байх.

Avatar

Зочин 2020-10-13 185.220.102.250

Одоо нэг мөр ард түмэнтэйгээ байлдсан тоглосон дээр байх даа. Дарангуйлагчид хол явахгүй гэдгийг баталгаа болж байна даа.

Avatar

Зочин 2020-10-13 66.181.177.62

Аргагүй л дарангуйлагч байсан юм байж дээ цусанд дуртай удирдагч

Avatar

Amar 2020-10-13 182.160.35.60

Лукашенко ингээд тамын орондоо залрах замаа засав аа. Хөөрхий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж